Дэлхийн хамгийн аюултай, хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэн өгөв

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн аюултай, хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэн өгөв

Дэлхийн хамгийн аюултай, хар тамхины боссыг АНУ-д шилжүүлэн өгөв

Баривчлагдахаасаа өмнө тус улсын хамгийн их эрэн сурвалжлагдсан хар тамхины сүлжээний эзэн Дайро Антонио Усуга Дэвидийг Лхагва гаригт АНУ-д шилжүүлэн өгч, холбооны гурван шүүхэд яллах дүгнэлт үйлдэхээр болжээ. Колумбын ерөнхийлөгч Иван Дуке нь Дайро Антонио Усуга Давидыг зөвхөн Пабло Эскобартай харьцуулах боломжтой гэж Меделлин хар тамхины бүлэглэлийн талийгаач дарга асанг дурсжээ.

"Тэр бол дэлхийн хамгийн аюултай хар тамхины наймаачин төдийгүй нийгмийн удирдагчдын алуурчин, охид, хөвгүүд, өсвөр насныхныг хүчирхийлэгч, цагдаа нарын алуурчин" гэж Дуке хэвлэлд ярьсан байна.

Колумбын цэргийн удирдагчид Усуга Давидыг дагалдаж, АНУ-ын талд шилжүүлэн өгсөн байна. Дэлхийн хамгийн аюултай хар тамхины наймаачныг 2021 оны  аравдугаар сард нуугдаж байсан газраас нь олон зуун цагдаагийн тусламжтайгаар баривчилжээ. АНУ Дайро Антониогийн толгойг таван сая ам.долларын үнэлж, амьд үхсэн хамаагүй олсон хүнд тус мөнгийг амлаад байсан юм.

Отониел нэрээрээ алдаршсан Дайро Антонио арав гаруй жил төрийн албан хаагчдыг авилгалж, баруун, зүүн талын томчуудтай хамтран оргон зайлж байжээ. Түүнд Лхагва гаригт гав зүүлгэж, дуулга, сум нэвтэрдэггүй хантааз өмсгөн  Богота дахь шоронгоос хатуу хамгаалалттай цэргийн тээврийн агаарын талбай руу шилжүүлжээ.

Дайро Антонио АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх газраас хамгийн их эрэн сурвалжлагдсан хүмүүсийн жагсаалтад удаан хугацаагаар бичигдэж байсан.

Түүнийг анх 2009 онд Манхэттен хотын холбооны шүүх хар тамхины хэргээр буруутгаж, АНУ-ын засгийн газраас террорист байгууллага гэж тодорхойлсон хэт барууны хагас цэрэгжүүлсэн бүлэгт туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлээр мөн буруутгаж байв. Дараа нь Бруклин, Майамигийн холбооны шүүхүүд түүнийг 2003-2014 оны хооронд Венесуэл, Гватемал, Мексик, Панам, Гондурас зэрэг улсуудаар дамжуулан АНУ-д 73 метр тонн кокаин импортолсон гэж буруутгажээ.

Дайро Антониогийн хохирогчид түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх нь шударга бус гэж үзэж байна. Учир нь Колумб улсад түүний хохирогчид их  тул эхний ээлжид шилжүүлэх үйл ажиллагааг хойшлуулахыг шаардав. Ингэснээр Колумб улсад түүнтэй холбоотой 128 шүүх хурлыг гүйцэлдүүлж хохирогчдын бие болон сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг барагдуулахыг хүсч байгаа юм.

Эх сурвалж: cbsnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж