Японы Жайка олон улсын байгуулагын тэргүүн ноён Ишида Юкикогийн Монголд ажиллах томилолтын хугацаа өндөрлөжээ. Ноён Ишида Юкико манай улсад хоёр жил гаруй ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд хотын дарга Г. Мөнхбаяр талархаж “Нийслэлийн хүндэт иргэн”-ий тэмдэг энгэрт нь зүүж өглөө.
Жайка анх 1998 онд Улаанбаатар хотын орон сууцны айлуудын усны хэрэглээнд судалгаа хийж, усанд хайр гамгүй ханддаг байсныг тогтоож байсан байна. Ингэснээр орон сууцны айл өрхүүдэд усны тоолуур тавьж иргэд 580 литр ус хэрэглэдэг байсныг 90 литр ус хэрэглэдэг болгож байжээ.
Удахгүй эх орондоо буцах гэж байгаа Ишида Юкико хотын даргатай уулзах үеэрээ Жайкагаас Монгол Улсад томилсон дараагийн тэргүүн Исогай Тошикориг танилцуулсан байна. Түүнчлэн хотын даргыг ирэх аравдугаар сард Японы Хоккайда мужид айлчлахыг урилээ. Хоккайдаа нь уур амьсгалын хувьд Монгол Улстай төстэй ба тус мужаас хот төлөвлөльийн мэргэжилтэнг удахгүй Улаанбаатарт ажиллуулахаар Жайка төлөвлөөд байгаа аж.

Б.СҮРЭН