Баруун аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увсын баруун, Ховдын ихэнх, Говь-Алтайн төв хэсэг болон Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 градусаар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар секундэд 14–16 метр, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 градусаар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хэнтийн зүүн, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хэнтийн ихэнх, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунжаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 градусаар дулаарна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 градусаар дулаарна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Холбоотой мэдээ