Оросын металлын тэрбумтан Алишер Усманов өөрт нь хатуу хориг арга хэмжээ авсан Европын холбооны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандлаа.
Орос улсаас Украинд түрэмгийлсний хариуд барууны орнуудаас ОХУ болон тус улсын иргэдийн эсрэг эдийн засаг, санхүүгийн олон хориг тавьсан.
Металлоинвест компанийн 49 хувийг эзэмшдэг Усманов дөрөвдүгээр сарын 29-нд Европын холбооны ерөнхий шүүхэд зарга мэдүүлсэн байна. Тус холбооны дээд шүүхэд Усманов эцсийн шийдвэр гарах хүртэл хориг арга хэмжээгээ түдгэлзүүлэхийг хүссэн гэж шүүхийн мэдүүлэгт дурджээ. Усмановын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Усмановын 750 сая ам.доллараар үнэлэгдсэн Дилбар хэмээх супер дарвуулт онгоцыг Герман өмнө нь хураан авсан.
Түүний хэрэг хоёрдугаар сарын 28-нд Европын холбооноос эхний шатны хоригоо гаргаснаас хойш Люксембургт төвтэй шүүхийн хариуцах гол сэдэв болжээ.
Өмнө нь Кремлийн дэмжлэгтэй телевизийн сүлжээ болох “RT”-ийн Европын холбооны хоригийг түдгэлзүүлэх хүсэлт буцаагдсан. Тус телевиз эвслийн 27 оронд нэвтрүүлэг хийдэг байв. Тус холбооны эсрэг шүүхэд гомдол гаргаж, ялалт байгуулах нь тун ховор. Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний хүү 2020 онд Европын холбооны эсрэг ялалт байгуулж байсан ч хориг арга хэмжээний жагсаалтад 2014 оноос хойш бичигдсэн хэвээр байна.
Эх сурвалж: Hindustan Times
Холбоотой мэдээ