Навальныйг илүү чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Навальныйг илүү чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ

Навальныйг илүү чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 200 км зайд орших Покров хотын шоронд хоригдож буй. Түүнийг Владимир мужийн Мелехово дахь ИК-6 хорих анги руу шилжүүлнэ гэж “BBC” агентлаг мэдээлэв.

Гэхдээ Навальныйг шилжүүлж буй тухай мэдээ албан ёсоор гараагүй байна. Мелехово руу шилжүүлэх тухай мэдээг Навальный өөрөө телеграм хуудсаараа хуваалцсан. “Шилжүүлэх тухай шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа ч Мелеховогийн хоригдлууд надад зориулж шорон доторх "шорон" бэлдэж байгаа гэнэ. Хэрвээ Мелеховог “Google”-дээд үзвэл тэнд хоригдлууд хэрхэн зовж байгааг харах боломжтой гэсэн” гэж бичжээ.

Владимир мужид байрлах ИК-6 шорон нь одоо байрлаж буй ИК-2 шоронгоос 150 км зайд байрладаг. ИК-6 шоронд хоригдлуудтай зүй бусаар харьцдаг тухай баримт хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан.

“Хэдийгээр хоригдлуудыг эрүүдэн шүүдэг өөр олон шорон байдаг ч Мелехово дахь ИК-6 бол үнэхээр аймшигтай газар” гэж Навальныйн хамтран зүтгэгч Кира Ярмыш хэлэв.

Тухайлбал, 2019 онд нэгэн хоригдол ИК-6 шоронд нас барсан. Шоронгийн захиргаанаас түүнийг амиа хорлосон гэж мэдэгдсэн хэдий ч хоригдол Тунтуев өөрийг нь байнга заналхийлж, эрүүдэн шүүсэн гэж Европын хүний эрхийн шүүхэд хоёр удаа хандаж байжээ. Мөн түүний гомдолд эрх баригчид эрүүдэн шүүсэн тухай баримтыг шалгахаас татгалзсан гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж