"Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн хүрэлцэн ирлээ" | News.MN

"Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн хүрэлцэн ирлээ"

"Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн хүрэлцэн ирлээ"

"Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн хүрэлцэн ирлээ"

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар өнөөдөр /2022.05.06/мэдээлэл хийлээ.


Зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн байгуулсан "Бундан" сангийн "Хязгаараас чанар" төсөл нь өнгөрсөн жил 21 аймгаар явж, сүүлийн оношилгоог хийж, 10400 хүүхэд зүрхний хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Энэ санд хандив цуглуулахаар залуус сайн үйлсийн аян зохион байгуулах гэж байгаа гэнэ.

"Beyond the borders" төслийн санаачлагч Б.Янжиндулам:

-Би БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Миний хувьд одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч Өмнөд Солонгос улс дахь харилцаа холбоогоо бататган, их сургуулийн төгсөгчидтэйгээ хамтарч, "Янжиндулам" төрийн бус байгууллагаараа дамжуулан монгол хүүхдэд туслахаар энэ төслөө эхэлсэн. Нэг ч гэсэн хүүхдийн амь насыг аврахын тулд бид нэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ онд Өмнөд Солонгос, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож байгаад баяртай байна.

"Янжиндулам" төрийн бус байгууллагаас Монголын алслагдмал хязгаар нутагт оршин суудаг, төрөлхийн зүрхний гажигтай, яаралтай мэс засалд орох шаардлагатай боловч эмнэлгийн оношилгоо, үйлчилгээнд хамрагдах боломжгүй байгаа бага насны хүүхдүүдийн мэс заслын зардалд зориулж хандив цуглуулах зорилготой сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өмнөд Солонгост төдийгүй олон улсад танигдсан, абстракт, контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу зураач И Юн Жон бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж, уран зургийн худалдаа зохион байгуулна.

Нийт 32 уран зургийн худалдаанаас олсон орлогын тодорхой хувь болон бусад хандивын арга хэмжээгээр сан бүрдүүлж, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн байгуулсан "Бундан" санд хандивлах юм. Үзэсгэлэн тавдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерейд болно.

БНСУ-ын залуу зураач И Юн Жон:

-Найз Б.Янжиндуламын урилгаар Монголд анх удаа ирж, уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэн сайн үйлсийн аянд нэгдэх болсондоо баяртай байна. Миний хувьд нэр төрийн хэрэг. Дэлхийн бүх хүүхдүүд эрүүл энх өсч торнихыг хүсч байна.

БНСУ-ын жүжигчин, Энэтхэг улсын иргэн Анупам Трипати:

-"Squid game" киноны Али Абдул байна. Миний хувьд Монголд анх удаа ирж байгаа. Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн өөрийн биеэр хүрэлцэн  ирлээ. Монгол, Өмнөд Солонгосын гольф сонирхогчид энэ сарын 6-нд хандив цуглуулах нөхөрсөг тэмцээнд оролцоно. Энэ сайхан үйл ажиллагаандаа урьж оролцуулсанд баярлалаа. Анх энэ төслийн санаачлагыг Б.Янжиндулам хэлэхэд их хүндэтгэж хүлээн авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-05-06 103.136.254.8

Шашин нь бүү оролцоосой доо. Сайн үйлсийн аян бол сайн л бна

Avatar

prog 2022-05-06 172.58.56.190

– yu ch

Avatar

зочин 2022-05-06 103.14.37.4

монголчуудын мөнгийг буцаагаад монголчуудад нь. Энд ямар ч санхүүгийн хяналт байхгүй. хэд орж ирээд хэд нь санд хандивлагдах нь тодорхойгүй. Сайхан нэртэй мөнгө угаалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж