Израилийн ерөнхий сайдын тамгын газар өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин утсаар холбогдож, гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлсэн үгэнд уучлалт хүссэн гэж мэдэгдэв.
Сергей Лавров өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Италийн телевизэд ярилцлага өгч байхдаа Адольф Гитлер еврей гаралтай хүн байсан гэсэн. Тэрбээр мөн Владимир Зеленскийг еврей гаралтай хүн гэж онцолж, Украиныг нацистаас ангижруулахын тулд Орос тэмцэж байна гэх мэдэгдлийг хийжээ. Лавровын тус мэдэгдэл Израиль улсын ерөнхий сайд Нафталигийн дургүйцлийг хүргэж, уучлалт хүсэхийг шаардсан юм.
Путин утсаар уучлалт хүсч байхдаа Холокостын хохирогч болсон зургаан сая иргэдийн 40 хувь нь Зөвлөлтийн иргэд байсныг дурджээ. Мөн тавдугаар сарын 9-ний өдөр дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн арми фашист Германыг ялсан ойн өдрийг дурсаж, Холокостод амь алдсан Орос, Израилийн иргэдийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлэх нь зөв хэмээн тэмдэглэв.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ