Мариуполь хотын гангийн үйлдвэрт олон зуун хүн түгжигдсэн хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Мариуполь хотын гангийн үйлдвэрт олон зуун хүн түгжигдсэн хэвээр байна

Мариуполь хотын гангийн үйлдвэрт олон зуун хүн түгжигдсэн хэвээр байна

Олон тооны энгийн иргэн дайны бүс Мариуполь хотын сүүлчийн хорогдох байр болох Азовсталь гангийн үйлдвэрийн газар доорх бункерт гацсан хэвээр байна. Украины тал тус иргэдийг аюулгүй газар хүргэхийн тулд Оросын армитай тохиролцож хоёр өдрийн дотор Азовсталь үйлдвэрийн ойролцоох галыг зогсоохоор болсон. Тус үйлдвэрийн эргэн тойронд хүмүүнлэгийн коридор бэлэн болсон гэж Кремль мэдэгдээд байв.

 Гэсэн хэдий ч Лхагва гаригт Мариуполь болон Украины өмнөд хэсгийн бусад бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн 300 гаруй энгийн иргэний дунд Азовсталаас хэн ч байгаагүй гэж НҮБ-ын хүмүүнлэгийн алба мэдэгдэв. Гангийн үйлдвэрт нуугдаж байсан Украины цэрэг  өчигдөр Оросын цэргүүд гал зогсоох амлалтаа зөрчиж, Азовсталь үйлдвэрт хорогдож байсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр буудсан гэж мэдээлсэн байна.

Мариуполь хотын сүүлчийн хамгаалагчид Азовсталь үйлдвэр дэхь 200 орчим энгийн иргэнтэй хамтран тулалдаж байна гэх бичлэгийг Украины Азовын полкийн командлагчийн орлогч, ахмад Святослав Паламар цахим орчинд нийтэлжээ. Украины тал Оросын зэвсэгт хүчнийхэн станцын периметрт нэвтэрч, дээрээс нь бөмбөгдөж байна гэж мэдэгдэв. Кремль ямар нэгэн газар дайралт хийсэн гэх мэдэгдлийг няцаасан.

Азовсталь гангийн үйлдвэр одоогийн байдлаар Орос-Украины дайны гол бүс болжээ. Украины арми үйлдвэрт толгой хорогдож буй иргэдээс туслалцаа хүсч байна. Тус бүс нутагт нийт 600 гаруй украин хүн амь үрэгдсэн гэх тооцоо байна.

Эх сурвалж: The Independent 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж