Украинд байлдахаас татгалзсан орос цэргүүд шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Украинд байлдахаас татгалзсан орос цэргүүд шүүхэд ханджээ

Украинд байлдахаас татгалзсан орос цэргүүд шүүхэд ханджээ

Украинд байлдахаас татгалзсан хэсэг орос цэрэг шүүхэд ханджээ. Тодруулбал, Үндэсний гвардын 25 еврей цэрэг хойд Кавказын дүүргийн командлагч, дэслэгч генерал Сергей Захаровыг Оросын Владикавказ дахь цэргийн шүүхэд өгсөн байна. Хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч Павел Чиковын хэлснээр шүүх ажиллагаа маргааш эхлэх аж.

ОХУ-ын Үндэсний гвард бол ерөнхийлөгч Владимир Путинд шууд харьяалагддаг дотоодын аюулгүй байдлын хүчин юм.

Цэргүүд Украины дайнд оролцохоос татгалзсан тул тэднийг ажлаас халсан байна. Тиймээс уг тушаал нь хууль бус гэж үзэн командлагчаа шүүхэд өгчээ.

Шүүхэд хандсан цэргүүд 25 биш түүнээс ч олон байж болзошгүй гэж үзэж байна. Зарим эх сурвалжийн тооцоолсноор, хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүдийн 20-40 хувь нь дайнд оролцохоос татгалзсан гэв. Гэтэл дээрх 25 цэрэг дээр нэмэгдээд дор хаяж 17 хот, бүс нутгаас хэдэн зуун харуулууд хуулийн зөвлөгөө авахыг хүсч, хэрэг үүсгэхийг зорьж байгаа аж. Эдгээр харуул нь Украины хотуудад хэв журам сахиулах үүрэгтэй байсан. Тэднийг дайны эхэн үед Кремлиэс Украин руу илгээсэн.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж