“Тайж” групп: Хог хаягдлаас цахилгаан үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

“Тайж” групп: Хог хаягдлаас цахилгаан үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

“Тайж” групп: Хог хаягдлаас цахилгаан үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

Улс орны эдийн засаг, чадамж сул дорой энэ үе бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс ур чадвар, онцгой шалгарлыг зүй ёсоор шаардаж байна. Нөхцөл байдлаас үүдэн хараат суулгүй дор бүрнээ нэгийг санаж, төлөвлөж, хийж бүтээх гэсэн эрмэлзэл идэвхтэй байгааг сайшаам. Үүний нэг нь “Тайж” групп, China Tianiyng Lnc компаниудын хамтарсан түншлэлийн  Улаанбаатар хотын “Хог хаягдал боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх” концессын төсөл юм.

Монгол улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хотыг тэлж, хүн амын бөөгнөрлийг бууруулан, дагавар хот байгуулах хэтийн бодлого төлөвлөлттэй уялдах , хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны бохирдол болон хүлэмжийн хийг бууруулах, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх энэ төсөл шалгарч биеллээ олж , ажил хэрэг нь эхэлжээ.  Энэ дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын агентлагаас үйлдвэрийн барилгыг барих хүсэлтийг шийдвэрлэн, 8 га газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн, “ Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө”-ний тодотголд шийдвэрлүүлэхээр тусгасан байна.

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, түүний дарга Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тогтоол гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тайж групп, БНХАУ-ын Чайна Тианьан ХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Хог хаягдал боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-д дэмжлэг үзүүлэн, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцон бодитоор тогтоох, хог хаягдлыг ангилан ялгаж, тээвэрлэх ажлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, хог тээврийн байгууллагуудыг хувийн хэвшилд шилжүүлж, өрсөлдөөнийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг бодит үүрэг болгож, хэрэгжилтийг ханган ажил хэрэг болгохыг үүрэг даалгавар болгож тогтоол гаргасан байна. Хог хаягдал боловсруулж, агаар хөрсний нэн тулгамдсан бохирдлыг шийдвэрлэх энэ төслийн үрээр 30 мегаваттын хүчин чадалтай станц ашиглалтад орох бөгөөд жил зургаан сарын хугацаанд баригдах ажээ. Эрчим хүчний хэрэглээ үргэлж өсөн нэмэгдэж, энэ талын эх үүсвэр үлэмж дутмаг байгаа энэ үед уул төслийг хэрэгжүүлэх нь хаана хаанаа онцгой ач холбогдолтой билээ.

 З.Баяр

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж