Хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж буй талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Тэрбээр "Монгол Улсын бүх төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттой иргэд 35 улсад визгүй зорчиж байна. Иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, 2021 онд дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Словени улстай, бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Перу улстай тус тус байгуулсан.
Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Египет улстай дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна" гэв.
Холбоотой мэдээ