Зөрчлийн тухай хууль ба Х.Нямбаатар сайдын ОНЦЛОХ эшлэл

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Зөрчлийн тухай хууль ба Х.Нямбаатар сайдын ОНЦЛОХ эшлэл

Зөрчлийн тухай хууль ба Х.Нямбаатар сайдын ОНЦЛОХ эшлэл

УИХ-ын хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  танилцуулгадаа, Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар  шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тодотгосон. Зөрчлийн тухай хууль 2017 онд батлагдсан бол энэ хугацаанд нийт 7.6 сая зөрчил бүртгэгджээ. Үүний 93 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд, танхайрах, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Худалдаа үйлчилгээний журам зөрчих зөрчлүүд эзэлдэг байна.

ТӨР ТОРГОХООС ИЛҮҮТЭЙ ЗӨВЛӨДӨГ БАЙНА 

Уг хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарын онцлох эшлэлийг хүргэж байна.

-Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.

-Зөрчлийн тухай хууль бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр “Төрийн ямбаны хувцас дотор хатуу иртэй сэлэм ч бий. Сүүн цагаан сэтгэл мөн цуг хадгалагдах ёстой”. Хатууд хатуу, зөвд зөөлөн хандаж байж гэмт үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого хэрэгжих учиртай.

-Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй.

-Гүтгэлэг, худал мэдээлэл тараах хоёрын хооронд нэлээд зай байгаа. Үүнийг Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд үүнийг нэгтгэж тодорхойлно.

-Үүрэн холбооны компаниуд гар утасны дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилж өгнө.

-Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Тухайлбал морин тойруулгын уралдаанаар илүү соёлт харилцааг бий болгох зохицуулалтыг оруулж ирнэ.

-Торгуулиа төлөхгүй бол дараах төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдана. Нэгдүгээрт, жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Хоёрдугаарт, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана. Гуравдугаарт, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

-Жилд дунджаар хоёр сая орчим зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд явуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн том дэвшил гаргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Комедиан хэн нэгнийг элэглэх нь доромжлох зүйл биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдлүүд юм. Гэтэл манай зарим хүмүүс хэн нэгний зургийг газар тавьж байгаа дээрээс нь бие засаж байна. Хэн нэгнийг байж боломжгүйгээр доромжилдог. Үүнийг таслан зогсоох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж