Есөн ихэр хүүхдийн анхны төрсөн өдөр болов

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Есөн ихэр хүүхдийн анхны төрсөн өдөр болов

Есөн  ихэр хүүхдийн анхны төрсөн өдөр болов

Өнгөрсөн жил есөн  ихэр хүүхэд Мароккогийн Касабланка дахь Айн Боржа эмнэлэгт төрсөн ба энэ жил хүүхдүүдийн анхны төрсөн өдөр тохиож байна. Тэдний эцэг 36 настай Кадер Арби болон эхнэр 27 настай Мали Халима нар хүүхдүүдээ өсгөхөд ямар байсан талаараа “Daily Mail” агентлагт ярив.  Анх 2009 онд Надя Сулиман гэх эмэгтэй найман ихэр хүүхэд төрүүлж дэлхийн рекордийг эзэмшиж байв.

Хүүхдүүдийг анх төрхөд амьсгалын аппаратад байршуулж, таван сарын турш ажиглалтанд байлгаж байв. Одоо ихэрүүд эрүүл саруул ба Касабланка дахь эмнэлгийн ойролцоо орон сууцанд  эцэг эх болон асрагч нартайгаа хамт амьдардаг байна. Аав Арби нь анх есөн ихэр хүүхэд гэдгийг мэдээд ихэд гайхширсан ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн найруулдаг сүү ууж том болсон гэв. Мөн хүүхдүүдийг нэгэн зэрэг унтуулах болон памперсыг нь солих тун хэцүү тул асрагч авахаас өөр аргагүйд хүрсэн гэж ярилаа.

Одоогийн байдлаар хүүхэд өсгөх зардал  1 сая фунт стерлинг гаруй болдог тул тал мөнгийг нь Мали улсын засгийн газар санхүүжүүлдэг.

Халимагийн хувьд төрөх явц маш хүндрэлтэй байжээ. Учир нь түүний умайн судас нь хагарч, их хэмжээний цус алдсан тул хийсвэр хагалгааны аргаар ихэр хүүхдүүдийг төрүүлсэн байна. Халима хүүхдүүдээ тээж байхад зөвхөн гэдэс хэсэг нь 30 килограмм жинтэй байсан гэнэ. Эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацаанд Халимаг эмчилсэн ба Мали улсын ерөнхийлөгч түүнд хэрэгтэй бүх зүйлээр нь хангаж чадсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж