Япон: Оросоос хараат байхгүйн тулд цөмийн эрчим хүч ашиглана

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Япон: Оросоос хараат байхгүйн тулд цөмийн эрчим хүч ашиглана

Япон: Оросоос хараат байхгүйн тулд цөмийн эрчим хүч ашиглана

Япон улс цөмийн реактор ашиглан Оросын эрчим хүчний хараат байдлаас зайлсхийнэ гэж өчигдөр /2022.05.05/ мэдэгдлээ. Ингэхдээ аюулгүй байдлын хувьд баталгаатай цөмийн реактор ашиглан зөвхөн Японоор тогтохгүй дэлхийн хэмжээнд Оросын эрчим хүчний хараат байдлыг бууруулахад тус болно гэв. Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида Лондон хотод айлчлах үеэрээ ийн мэдэгджээ.
Фүкүшимад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигаас болж цөмийн хайлмаг үүсч, зүүн хойд бүс нутгаа сүйрүүлснээр Япон улс цөмийн реакторуудаа хаасан. Үүнээс хойш Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай болжээ. Гэвч ирэх долдугаар сард болох сонгуультай холбоотойгоор эрчим хүчний үнэ өсөх тул цөмийн эрчим хүч нь ирээдүйд зайлшгүй шаардлагатай болох юм. 2011 оны гамшигаас хойш 30 гаруй станцын тоотой хэдхэн нь л ажиллаж байгаа аж.
Япон улс одоо байгаа ганц цөмийн реактороо ажиллуулахад л дэлхийн зах зээлд нэг сая тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхтэй ижил нөлөө үзүүлэх юм байна.
Эрчим хүчний чадамжаа дээшлүүлэхийн тулд эх үүсвэрээ өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, цөмийн эрчим хүч ашиглах гэсэн аргуудыг ашиглана гэж Кишида хэлэв.
Мөн тэрбээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтоо биелүүлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 46 хувиар бууруулахын тулд ойрын 10 жилд 150 их наяд иенийн хөрөнгө оруулалт босгох шаардлагатай байгааг онцоллоо.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж