Монголын пауэрлифтингийн нэр бүхий тамирчнаас допинг илэрчээ | News.MN

Монголын пауэрлифтингийн нэр бүхий тамирчнаас допинг илэрчээ

Монголын пауэрлифтингийн нэр бүхий тамирчнаас допинг илэрчээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос өнгөрөгч гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд хэрэглэлгүй пауэрлифтингийн УАШТ-ийг зохион байгуулсан билээ. Тэгвэл тус тэмцээнд оролцсон тамирчин допингийн шинжилгээнд бүдэрсэн аж.

Тодруулбал, М1 ангиллын -105 кг-ын жинд өрсөлдсөн Б.Түвшинтогтохоос S1 төрлийн хориотой бодис илэрсэн тул дөрвөн жилээр УАШТ болон орон нутгаас зохион байгуулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны мэдэгдэлд “2022 оны гуравдугаар сарын 26-27-ны хэрэглэлгүй пауэрлифтингийн УАШТ-ий М1 ангиллын -105 кг-ын жингийн тамирчин Б.Түвшинтогтохоос S1 төрлийн Хориотой бодис илэрсэн тул дөрвөн жилээр УАШТ болон орон нутгаас зохиогдох пауэрлифтингийн ямар ч тэмцээн уралдаанд орохыг хориглоно. М1 -105 кг жингийн тамирчид медалийн зөрүүгээ холбооны ерөнхий менежер Б.Энхбаяраас аваарай” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-05 103.212.118.164

Монголчууд фашист Путин ахаас олон балиар юм сурчээ Путин спортынхонд санаатайгаар допин шахаад удалгүй илэрсэн допингоос болж багаараа туг барих эрхээ хасуулж оросын ард түмний дунд барууныг үзэн ядах пиар өрдөж суудаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж