"Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" уриатай жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

"Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" уриатай жагсаал болж байна

"Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" уриатай жагсаал болж байна

"Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" уриатай тайван жагсаал Төв талбайд өнөөдөр /2022.05.05/ болж байна. Жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхээр цөөнгүй иргэн цугларчээ. ХҮН -аас өчигдөр /2022.05.04/ мэдээлэл хийх үеэр тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд залуусыг тайван жагсаалд ирэхийг уриалсан юм.

Иргэдийн төлөөлөл "Бид өмнө нь "Ажлаа хий" жагсаалд оролцсон ч өөрчлөлт гарахгүй байгаад сэтгэл дундуур байна" гэдгийг онцолж байна.

Тэрбээр “Бид өөрсдийн бодлогоо тодорхойлж, үзэл санаа, намын дүрмээ өөрчилсөн. Үр дүнд нь бизнес эрхэлдэг залуус, судлаачид, эмэгтэйчүүд ХҮН-ыг дэмжье, нийтээрээ ирэх 30 жилийг хамтдаа бүтээе гэсэн санал, хүсэлт ирж байна. Намын хатуу гишүүнчлэлийг бид дэмждэггүй, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явах саналтай гишүүдийг албан ёсоор гишүүнээр бүртгэж авдгаараа бусад намаас ялгаатай. Маргааш талбай дээр тайван жагсаал зохион байгуулна. Залуус өдрийн хоолны цагаар хүрээд ирээрэй. 12.00-15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Залуусынхаа найдвар тээж буй гал цогийг унтрааж болохгүй. Энэ удаагийн тайван жагсаал “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриан дор тогтолцооны өөрчлөлт, тодорхой шаардлага тавьсан тайван жагсаал байх болно” гэсэн юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж