Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2022.05.05/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр олны шүүмжлэлд өртөөд буй “доромжлох” заалтын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өгсөн юм.
Тэрбээр “доромжлох гэдэг бол хүн төрөлтний нийтлэг зан суртахууныг зөрчсөн үйлдэл. Зарим хүмүүс хүний зургийг дэвсэж байгаад шээх үйлдэл гаргаж байна. Зарим нь хүүхдийн дэргэд хүнийг зохисгүй үгээр хэлж байна. Үүнийг зогсоох ёстой.
Харин хэзээ ч сэтгүүлчид доромжлох зүйл заалтаар шийтгэгдэх үндэслэл байхгүй. Доромжлох талаар Улсын дээд шүүхийн тайлбар бий. Та бүхэнд үзүүлнэ. Хошин шогийн жүжигчид, сэтгүүлч хэний ч бай шүүмжлэлийг доромжлох гэж үзэхгүй. СЭМҮТ-өөс авсан судалгаагаар өсвөр насныхан доромжлолд өртөж амиа хорлох үйлдэл хийх нь элбэг байна. Та нар яагаад түүнийг судлаагүй юм бэ” гэсэн юм.
Холбоотой мэдээ