“Дэлхий биднийг мартаагүй юм байна”

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

“Дэлхий биднийг мартаагүй юм байна”

“Дэлхий биднийг мартаагүй юм байна”

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш анх удаа Нигерид айлчиллаа. Нигеригийн ерөнхийлөгч Мухамеду Бухари түүнийг айлчилсанд талархал илэрхийлээд, Орос, Украины мөргөлдөөн дунд биднийг мартаагүйд баярлалаа гэжээ.

Антонио Гутерришийн хувьд терроризмын хохирогчидтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд Нигерид очсон байна. Ерөнхийлөгч Бухари өчигдөр /2022.05.04/ нийслэл Абужа дахь ерөнхийлөгчийн хотхонд Гутерришийг хүлээж авчээ. “Орос, Украины дайн дэлхий нийтийн анхаарлыг сарниулж байсан ч Гутерриш ийн айлчилсан нь дэлхий биднийг мартаагүйг харууллаа” гэж ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдлээ.

Нигери улсын хойд бүс нутагт олон мянган хүн амиа алдаж, исламист бүлэглэлийн эсрэг олон жил тэмцэж буй. Боко Харам бүлэглэлийн дайчид бүс нутагт хяналтаа тогтоохын тулд харгис хэрцгий халдлага үйлдсээр л байна. Нигери улсын зүүн хойд Борно муж нь 2011 оноос хойш 37 мянга гаруй хүний амь эрсдэж, хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн Боко Харам бүлэглэлийн гол түшиц газар байсан.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж