Аун Сан Су Чигийн давж заалдах хүсэлтийг буцаав

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чигийн давж заалдах хүсэлтийг буцаав

Аун Сан Су Чигийн давж заалдах хүсэлтийг буцаав

Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын хэргээр таван жил хорих ял оногдуулаад байсан юм. Тэгвэл тус ялыг давж заалдах хүсэлтийг Хунтагийн шүүх хүлээж авсангүй. “AFP”  агентлагийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр,  Нобелийн шагналтны хуулийн багийнхан Хунтагийн шийдвэрийг эсэргүүцэж,  давж заалдах гомдлыг гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгосон байна.

Аун Сан Су Чиг өнгөрсөн долоо хоногт бэлэн мөнгө, алтны хахууль авсан гэж шүүхээр тогтоогоод байсан юм.

Шүүхээс таван жилийн ял оногдуулахаас өмнө 76 настай Аун Сан Су Чид цар тахлын хуулийг дагаж мөрдөөгүй, харилцаа холбооны хууль зөрчсөн хэргээр зургаан жилийн ял өгөөд байсан юм. Аун Сан Су Чи нийт 11 жилийн ял сонсч байгаа. Түүний хуулийн баг хоригдох жилийг давж заалдах арга хайсаар байгаа юм.

Тэрбээр цэргийн хүчээр барьсан нийслэл Нейпидоу дахь үл мэдэгдэх газар гэрийн хорионд байх болно. Албан ёсны нууцыг зөрчсөн, авлига авсан, сонгуулийн луйврын хэргүүд зэрэг хэд хэдэн хэрэг Су Чид үүсгэгдсэн байгаа юм. Хэрвээ бүх зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол Су Чи 100 гаруй жил шоронд хоригдох боломжтой.

Эх сурвалж: Hindustan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж