Сицилийн аралд “бяцхан Америк тосгон” үүссэн нь

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Сицилийн аралд “бяцхан Америк тосгон” үүссэн нь

Сицилийн аралд “бяцхан Америк тосгон” үүссэн нь

Сицилийн арал дахь нарийн гудамжаар явахад сүүлийн үед америк аялга илүүтэй сонсогдох болжээ. Учир нь тус арал эртний байшингуудаа 1-2 еврогоор зарж эхэлснээр голдуу америкчууд худалдан авч суурьшиж эхэлсэн байна. Улмаар тус аралд “бяцхан Америк тосгон” үүссэн аж.

Сицилийн арал 2019 онд 16 байшинг тус бүрийг нь 1 еврогоор худалдах зар тарааснаар гадаадын худалдан авагчдын анхаарлыг татаж эхэлжээ. Дараа нь 2021 оны долдугаар сард нэмж 10 гаруй байшинг худалдсан бөгөөд тус бүрийг нь 2 еврогоор худалдсан байна. Тухайн үед худалдан авах саналыг арваннэгдүгээр сарыг дуустал авсан бөгөөд олон зуун хүн хүсэлт илгээсэн байна. Эцэст нь дуудлага худалдаагаар байшингуудын үнэ 500-7000 евро хүрч өсч, зарагджээ.

Худалдан авагчдын тухайд бараг тал хувь нь Хойд Америкийн иргэд байсан талаар Сицилийн арлын захирагч Гуйсеппе Кациоппо мэдэгдсэн байна. Дуудлага худалдаан оролцогчдын олонх нь байшингаа огт харалгүй худалдан авсан бол зарим нь цар тахлын хөл хориог зөрчин биечлэн ирж үзжээ. Тэгвэл Сицилийн гүнд орших газар хөдлөлтөд гэмтсэн хуучны байшингуудыг яагаад худалдан авах сонирхол их байна вэ?

АНУ-ын Айдахо мужид интернетээр бизнес эрхлэгч Дэвид Уотерс Италийн үл хөдлөхөд ихээхэн сонирхолтой нэгэн аж. Тэрбээр Сицилийн арал дахь хуучны хоёр байшинг тус бүр нь 500 еврогоор худалдан авчээ. Тэрбээр эдгээр байшинг сэргээн засварлаж, орон нутгийг дэмжсэн хөрөнгө оруулагч болохыг хүссэн аж. Түүний худалдаж авсан нэг байшин нь 80 кв.метр хэмжээтэй бөгөөд долоон өрөөтэй гэнэ.

Дуудлага худалдааг компьюьерийн системээр санамсаргүй аргаар явуулсан байна. Өөр нэг худалдан авагч болох Аризонад шинэ хүнсний бүтээгдэхүүний сүлжээг үндэслэгч, ахлах тогооч Даниэл Патиногийн хувьд Сицилийн нэг еврогийн байшинг сонирхсон нь Италийн хоолны соёлтой холбоотой аж. Тэрбээр үргэлжилсэн өргөн тагттай, гурван давхар байшинг 2500 еврогоор худалдан авчээ. Тэрбээр Сицилийн орон нутгийн нэгэн эмэгтэйтэй холбогдож, байшингийн зураг, бичлэгийг авснаар алсын зайнаас худалдан авалт хийсэн аж. Тэрбээр энэ талаараа ярихдаа “Адал явдлаас илүү зүйл байлаа. Магадгүй мөрий тавихтай ижил юм уу? Би зарагдаж буй бүх байшингийн зургийг интернетээр харсан. Гэхдээ энэ л надад маш их таалагдсан. Би доторхыг нь хараагүй л дээ. Магадгүй сэргээн засвар хийх байх” гэж ярьжээ. Мөн тэрбээр ахлах тогоочийн хувьд Италийн хоолны соёлыг судалж, италичуудад яагаад хоол тийм чухал байдгийг ойлгосноор илүү их татагдах болсон гэжээ.

Хүний эрхийн байгууллагыг үндэслэгч, хуульч Брижит Дуфоур хоёр байшин худалдаж авсан бөгөөд жижгийг нь 1000 евро, илүү томыг нь 5850 еврогоор авчээ. Франц-Канадын иргэншилтэй тэрбээр байшингуудаа зөвхөн интернетээр зургийг нь хараад худалдан авчээ. Тэрбээр дэлхий даяар өрнөж буй хямралуудаас зугтахыг хүссэн уран бүтээлчдэд өөрийн байшингаа зориулах гэнэ. Тэрбээр 50 кв.метр байшингаа уран бүтээлчдэд 14 хоногоос сарын хугацаагаар түрээслүүлэх аж. Түүний хувьд байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгч бөгөөд Сицилийн нэг еврогийн байшингууд анхаарлыг нь ихэд татсан гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж