“BTS” хамтлагийн залуусыг цэргийн албанаас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

“BTS” хамтлагийн залуусыг цэргийн албанаас чөлөөлнө

“BTS” хамтлагийн залуусыг цэргийн албанаас чөлөөлнө

Өмнөд Солонгосын Соёлын сайд өчигдөр /2022.05.04/ мэдэгдэл хийхдээ, “BTS” зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрэгтэй уран бүтээлчдийг цэргийн албанаас чөлөөлөх тухай дурдав. Ингэхдээ цэргийн албаа өөр хөтөлбөрөөр солихыг зөвшөөрнө гэлээ.

Тодруулбал, дэлхийн хэмжээний шагналт тамирчид, урлагийнхныг эх орныхоо нэр хүндийг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлэн цэргийн жинхэнэ алба хаалгүйгээр өөр салбарт өөр алба хаах боломж олгох талаар ярьжээ. Өөрийн ур чадвараараа улс үндэстнийхээ статусыг дээшлүүлсэн хүмүүст эх орондоо хувь нэмрээ оруулах илүү боломж олгохын тулд уг системийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Цэргийн алба хаахын тулд ид оргил үедээ карьераа зогсоох нь улс оронд төдийгүй дэлхий дахинд ч хохиролтой гэж ийм санал гаргаж буй үндэслэлээ сайд тайлбарлажээ.

Угтаа бол Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил цэргийн алба хаах ёстой байдаг. “BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин л гэхэд энэ оны арванхоёрдугаар сард цэрэгт татагдах хугацаа нь болно.

Соёлын сайд ийн мэдэгдэл хийснийхээ дараа холбогдол хуулийн төслийг аль болох эрт батлахыг парламентаас хүсчээ. Энэ санал нь цэргийн алба хаагаад ирсэн эсвэл удахгүй хаах гэж байгаа залуусын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Үндэсний ассамблейд хүлээгдэж байна. Тус улсын Батлан хамгаалах яамнаас энэ асуудал дээр болгоомжтой хандахыг анхааруулжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж