Оросын арми Африкийн ядуу буурай орноос цэргүүд худалдан авсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Оросын арми Африкийн ядуу буурай орноос цэргүүд худалдан авсан уу?

Оросын арми Африкийн ядуу буурай орноос цэргүүд худалдан авсан уу?

Олон зуун этиопчууд Украин дахь түрэмгийлэлд нэгдэхээр өлсгөлөнд нэрвэгдсэн эх орноосоо зугтаж Этиоп дахь Оросын элчин сайдын яамны гадаа дараалан зогсч байна. Учир нь Оросын армид элсвэл хоёр мянган ам.долларын урамшуулал өгөх ба дайны дараа тус улсад ажиллах бүрэн бололцоог олгоно гэх цуурхал Этиоп улсад тархсан гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Элчин сайдын яам руу орж байгаа хүн харагдаагүй ч хамгаалалтын ажилтнууд тус оочерлож буй иргэдийн мэдээллийг бичиж авч байжээ. Жилийн инфляци 30 орчим хувьтай байгаа тул Этиоп даяар сая сая хүн иргэний мөргөлдөөнтэй тэмцэж байна.

Ядууралд нэрвэгдсэн Африкийн энэ улс 114 сая хүн амтай. Ядууралд нэрвэгдсэн хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүд эм тариа, өвчтөнөө асрах хоол хүнсний хомсдолтой нүүр тулж байна. Тиймдээ ч тус улсын иргэд ядуу байдлаасаа зугтаж, Украины дайнд хөлс мөнгөөр оролцох сонголтыг хийх болжээ.

Этиоп улс ОХУ-тай хүчтэй харилцаатай боловч  тус улсын засгийн газар Украины мөргөлдөөнд төвийг сахисан хэвээр байгаа. Мөн Этиопын засгийн газар иргэдийг Оросын албанд элсүүлсэн гэх мэдэгдлийг няцаах хандлагатай байна.

 Этиоп улсад суугаа Оросын Элчин сайдын яам энгийн иргэдийг мөнгөөр худалдан авч, дайнд илгээж байгаа гэх цуурхлыг няцаасан. Мөн тус иргэд Оросын армийг дэмжиж Элчин сайдын яамны гадаа цугларч байгаа гэж мэдүүлжээ. Гэхдээ цуу яриа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Ойрхи Дорнодын 16 мянган дайчдыг түрэмгийлэлд оролцон, тусламж үзүүлэхийг уриалсны дараа Этиоп улсад тархсан юм.

Эх сурвалж: News.com.au 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж