Ма нэртэй эрийг баривчилснаар "Алибаба"-ийн хувьцаа унав

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Ма нэртэй эрийг баривчилснаар "Алибаба"-ийн хувьцаа унав

Ма нэртэй эрийг баривчилснаар "Алибаба"-ийн хувьцаа унав

Хятадын цахим худалдааны акул Жэк Магийн үүсгэн байгуулсан "Алибаба" компанийн Хонгконгод бүртгэлтэй хувьцаа Мягмар гаригт 9.4 хувиар унажээ. Учир нь Хятадын “CCTV”-ээр Ханжоу хотод Ма нэртэй нэгэн хүн үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр баривчлагдсан тухай мэдээлсэн байна. Уг мэдээ цацагдсаны дараа ийнхүү "Алибаба" компанийн хувьцаа унасан аж.

Хятадын эсрэг хилийн чанад дахь дайсагнагч хүчнийхэнтэй эвсэж, салан тусгаарлахыг өдөөн турхирсан, төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх үндэслэлээр тухайн сэжигтнийг дөрөвдүгээр сарын 25-нд баривчилжээ. Энэ мэдээг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч нэн даруй өлгөн авч, цааш түгээснээр Алибабагийн зах зээлийн үнэлгээ хэдхэн минутын дотор 26 тэрбум ам.доллараар буурчээ.

Гэхдээ сэжигтний нэр арай өөр ханзаар бичигддэг болохыг Хятадын төрийн өмчит “Global times” сонины ерөнхий редактор асан Ху Ши Жинь анхааруулсан байна.

Мөн олон нийтийн санаа зовнилыг арилгахын тулд сэжигтний талаар нэмэлт мэдээллийг өгчээ. Жэк Ма 1964 онд Ханжоу хотод төрсөн бол сэжигтэн 1985 онд Вэнжоу хотод төрсөн гэв. Сэжигтэн Ма нь мэдээлэл технологийн компанид техник хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан аж. Ийн тодруулга хийсний хүчинд өдрийн эцэс гэхэд "Алибаба" ихэнх алдагдлаа нөхөж чаджээ.

Гэвч энэ явдал нь хятадын баячуудын улс төрийн бодит байдлыг илчиллээ гэж олон нийт үзэж байна. “Үнэхээр тэр мөн эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь олон хүн түүнийг гэж бодож, итгэсэн. Энэ л сонирхолтой” гэх “Weibo”-ийн жиргээ 57 мянган хүнд таалагджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж