Леонардо ДиКаприог Бразилын ерөнхийлөгч амаа хамхи гэв | News.MN

Леонардо ДиКаприог Бразилын ерөнхийлөгч амаа хамхи гэв

Леонардо ДиКаприог Бразилын ерөнхийлөгч амаа хамхи гэв

Леонардо ДиКаприог Бразилын ерөнхийлөгч амаа хамхи гэв

Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро саяхан Амазоны байгаль орчны ач холбогдлын талаар үг хэлэхдээ Леонардо ДиКаприод хэдэн үг дайжээ.

Тодруулбал, жүжигчин Леонардо ДиКаприо твитертээ хэд хэдэн удаа Амазоны тухай жиргэсний дараа Болсонаро түүнд хандан үг хэлсэн юм. “Бразил нь Амазон болон уур амьсгалын өөрчлөлтөд чухал ач холбогдолтой бусад экосистемийн өлгий нутаг. Тэнд юу болж байгаа нь бид бүгдэд чухал бөгөөд залуучуудын санал оролцоо эрүүл дэлхийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж ДиКаприо жиргэжээ.

ДиКаприо нь байгаль орчин, цаг уурын төлөө тууштай тэмцэгч бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх төлөөлөгч юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдрийн жиргээгээрээ залуусыг аравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэхийг уриалаад буй.

Түүнчлэн хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөгөө өгдөг цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг уриалжээ.

Бразилын ерөнхийлөгч Мягмар гаригт Алворада ордны өмнө цугларсан иргэдэд хандан тайлбар хийжээ. “Бразилын хөдөө аж ахуйн бизнес үгүй бол дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэх болно гэж Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхийлөгч хэлснийг ДиКаприо мэдэж авах хэрэгтэй. Тиймээс дэмий юм ярьж явахынхаа оронд амаа хамхисан нь дээр” гэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлаар өнгөрсөн оны аравдугаар сард хэдэн хуульчид Олон улсын эрүүгийн шүүхэд хандсан. Тэд Болсонарог Амазоны ширэнгэн ойд халдсан хэргээр шалгахыг хүссэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж үзжээ. Жаир Болсонаро 2019 онд ерөнхийлөгч болсноосоо хойш дэлхийн хамгийн том ширэнгэн ойг устгаж, байгаль орчны хамгаалалтыг сулруулсан. Энэ нь Амазоны бүс нутгийн ядуурлыг бууруулах эдийн засгийн хөгжилд саад болж байна гэж тэд үзсэн байна.

Бразилын Сансар судлалын хүрээлэнгээс тооцоолсноор, 2022 оны эхний гурван сард Амазоны ширэнгэн ой түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэйгээр ойн хомсдолд өртжээ. Тодруулбал, энэ хугацаанд 941.34 км/кв хэмжээтэй ой мод устсан байна. Энэ нь Техас мужийн Даллас хоттой дүйцэхүйц том хэмжээ юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

global 2022-05-05 192.82.73.146

ed nart orohgui ajil gej algaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж