"Жонни Депп мансуурсан үедээ намайг цохидог байсан"

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

"Жонни Депп мансуурсан үедээ намайг цохидог байсан"

"Жонни Депп мансуурсан үедээ намайг цохидог байсан"

Шүүх хурлын дөрөв дэх долоо хоногт гэрчээр оролцож, мэдүүлэг өгч буй Амбер Херд гэр бүлийн хүчирхийлэл 2012 оноос эхэлсэн гэж мэдүүлжээ. Виржиниа мужийн шүүхэд Жонни Депп өөрийг нь гэр бүлийн хүчирхийлэгч гэж гүтгэсэн хэмээн Амбер Хердыг шүүхэд өгөөд байв.

Тэгвэл өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Депп болон түүний талын гэрчүүд мэдүүлэг өгч дууссан байна.

Энэ долоо хоног Амбер Херд мэдүүлэг өгч эхэлсэн ба Жонни Депп алкохоль, хар тамхины нөлөөнд орсон үедээ түүнийг  цохиж, дарамталдаг байсан гэв.

Амбер Херд хамгийн анх Жонни Деппийн “Wino” гэх шивээсийг хараад өөрийн мэдэлгүй хуурамч шивээс гэж ойлгосон тул инээсэн байна. Тэр үед Жонни Депп маш хүчтэй уурлан нүүрийг нь алгадсан гэж Херд мэдүүлжээ. Мөн Жонни Депп мансуурсан байхдаа хүчирхийлэл их үйлддэг байсан ба гарынхаа ар талаар их цохидог байсан гэв.

Амбер Херд тухайн үед биеэ хамгаалах үүднээс тэмцдэг байсан ч Жонни хэт их уурлахаараа гэрээсээ яваад ор сураггүй алга болдог байсан гэжээ. Харин хэд хоногийн дараа эрүүл болж, мансуураагүй байхдаа Херд дээр буцан ирж түүнийг аргадаж, уучлалт гуйдаг байсан гэнэ. Херд нөхөр асан Жоннитой анх 2011 онд танилцаж, түүний халуун дулаан зан чанарт татагдсан гэж мэдэгдсэн боловч согтуу, мансуурсан үедээ гаргадаг зангаас нь болж салахаас өөр аргагүй болсон гэв.

Жонни Деппын хувьд Амбер Хердын мэдүүлгийг няцааж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж