Брюсселийн албан тушаалтнууд Буддизмийн номлолоос иш татан, ямарваа нэгэн хямралд тайван амгалан байж, улс төрийн хатуу суртал ухуулгад автахгүйн тулд бясалгалын ухаанд суралцаж байна. Уг сургалтыг “Дотоод ногоон хэлэлцээр” гэгдэх ба Европын холбооны 27 орны ногоон хэлэлцээр дээр хамтран ажиллаж байгаа албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд Брюсселийн ойролцоох ой модонд зугаалж, байгальд бясалгал хийх, ан амьтадтай холбогдох зэрэг үйл ажиллагаанд хамрагддаг.
Анх сургалт эхэлж байхад зарим албан тушаалтнууд хэт их яаран, ажилдаа түргэн орохын тулд уурлаж байсан гэнэ. Тэгвэл удаа дараа сургалтад сууснаар ЕХ-ны албан тушаалтнууд илүү тайван болж, ямарваа нэгэн зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болсон байна. Сургалтын үйл явц одоогоор 80 хувьтай байгаа гэж хариуцаж авсан албаны хүн нь “The Guardian” агентлагт мэдээлжээ.
ЕХ-ны дээд албан тушаалтнууд байгальтайгаа улам ойртох нь хувь хүний амьдарч буй орчноо хайрлах үзлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн тул сургалтыг зохион байгуулсан юм. Их Британийн парламент мөн тус сургалтын аргыг дэмжиж, хүний зүрх сэтгэл, оюун ухааныг судлах нь дэлхийн уур амьсгалын хямралд үзүүлэх хариу арга хэмжээний нэг хэсэг гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ