АН: Х.Баттулгад сүүлчийн удаа анхааруулъя

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

АН: Х.Баттулгад сүүлчийн удаа анхааруулъя

АН: Х.Баттулгад сүүлчийн удаа анхааруулъя
Ардчилсан намаас намын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн ашиглаж байсан талаар өнөөдөр /2022.05.05/ мэдээлэл хийлээ.

Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар:
-Монголчууд өнөөдөр ченжийн нийгэмд амьдарч байна. Мах, сүү, гурил будаа гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүүд тэдний гараар дамжин эцсийн хэрэглэгчдэд үнийн өсөлт болж очдог. Энэ бүгдийг эрх баригч нам сонгуулиар байхгүй болгоно, үнийн өсөлттэй тэмцэнэ гэж гарч ирсэн. Гэвч эдийн засагт гарч буй үр дүн огт алга. МАН-ын мөрийн хөтөлбөр амьдралд нийцэхгүй байна. Тиймээс улсынхаа эдийн засгийг аврахын тулд АН-тай хамтарч ажиллаж боломжийг нээлттэй тавьж буй.
Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 
-Улсын дээд шүүх дээр асуудал үүсгэх сонирхол нэг хүнд байна.  Мэдээж, мөнгөтэй, МАН-тай үгсэн тохирч, зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ байгаа. Тэр битгий хэл Хууль зүй, дотоод хэргийн яам тэр байтугай Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж хардаж байна. Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Бид сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна. Өөрсдийгөө хуульч гэж нэрлэсэн хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага юм. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж