Дарханы замаас болж Л.Халтар, Г.Дамдинням нар муудалцав

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Дарханы замаас болж Л.Халтар, Г.Дамдинням нар муудалцав

Дарханы замаас болж Л.Халтар, Г.Дамдинням нар муудалцав

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшилсон.  Хэдэн он дамжин үргэлжилж буй уг бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн билээ.

Тэгвэл  УИХ-ын өнөөдөр /2022.05.05/-ийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дарханы замаас болж маргалдав. Тодруулбал, Г.Дамдинням "арханы замын түр  замын аюулгүй байдалд анхаарахыг, мөнгө иргэдийн хохирлын хэн яаж барагдуулахыг салбарын сайдад сануулж, асуусан юм. 

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар:

Бид гүйцэтгэгч компаниудад нэг л шаардлагыг тавьсаар ирсэн. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой.  Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан. Тиймээс ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр замаас шалтгаалан хохирол үүсвэл Тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дарханы замын таван багцын ажил сайн явж байгаа шүү. Бид бүх чадлаараа ажиллаж байна. Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

УИХын гишүүн Г.Дамдинням

-Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс сайн  ажиллаж байгаа. Менежментийн алдаа бол бий. Та үүний цаана нуугдахгүй. Хоёрдугаарт, тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн сайдын тушаалаар батлагдсан уу эсвэл Азийн хөгжлийн банкны шийдвэр байв уу. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэг Засгийн газар, ялангуяа Л.Халтар сайдад байгаа. Та мундаг ёс зүйтэй хүний дүрд тоглоод  хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаад байна шүү. Ер нь Л.Халтар сайд  АТГ-д шалгуулсан нь дээр байх.

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар:

-Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тендерийн хороо байгуулагддаг. Гэхдээ шалгаруулсан материалыг Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Би ёс зүй баримталж яваа хүн шүү Г.Дамдинням гишүүн ээ. Би хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагыг хэзээ ч хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй. Ажил хэрэг журмынхаа дагуу явсан. Хамгийн хямд үнэтэй тендерийг  сонгосон нь алдаа боллоо. 

Дарханы зам

Дашрамд дурдахад, Л.Халтар сайд өнгөрсөн 2021 оны аравдугаар сард "Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй. Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ. Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч инээгээд алхах өдөр ирнэ” гэсэн биш иргэдийн бухимдлыг улам өрдсөн юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж