Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзад багтсан дэглэмээ хуваалцав

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзад багтсан дэглэмээ хуваалцав

Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзад багтсан дэглэмээ хуваалцав

Ким Кардашиан гурван долоон хоногийн хугацаанд долоон килограмм хасч, Мэрилин Монрогийн даашинзад багтаж чадсан. Түүнийг богино хугацаанд их хэмжээний жин хасч чадсанд хүмүүс гайхширав. Түүнийг хүмүүс мэс заслын аргаар эсвэл тураадаг эм, цай ашигласан байх хэмээн шүүмжилж байсан юм.

Ким Кардашиан олон нийтийн гайхшрал, шүүмжийг дарж “Vogue” сэтгүүлд хэрхэн хурдан хугацаанд жин хассан талаараа ярьжээ. Ким  дэглэмийн үеэр өөрийгөө хэт өлсгөөгүй ч, маш хатуу сорилттой тулгарсан гэв.

Кардашиан "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би анх даашинзыг өмсч үзэхэд таарахгүй байсан. Тухайн үед шууд л ‘Надад гурван долоо хоног өгөөч’ гэж хэлсэн. Тиймдээ ч надад долоон килограмм хасах даалгавар гарч ирсэн. Би яг л киноны дүр авсан мэт хичээж байлаа” гэжээ.

“Хүмүүс үдэшлэгийн дараа зочид буудалдаа очоод пицца, пончик идэж байхад би нүүрс ус, чихрийн хэрэглээгээ хасахын тулд хүнсний ногоо иддэг байсан. Өдөрт хоёр удаа хөлс гаргагч хувцас өмсөөд гүйлтийн зам дээр бүтэн хөлөртлөө гүйж, дандаа цэвэр байгалийн гаралтай хоол идсэн” гэж ярьсан байна.

Кимийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ихээхэн шүүмжилсэн. Тэр дундаа Ривердэйлийн жүжигчин Лили Рейнхарт өөрийн Инстаграм хуудсандаа "Сая сая залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс түүнээс үлгэр дуурайлал авч байхад хурдан хугацаанд турсан талаар ярих их буруу зүйл” гэж шүүмжилж бичжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж