Их Британи: Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийг онилжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Их Британи: Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийг онилжээ

Их Британи: Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийг онилжээ

Их Британи улс Оросын 63 иргэн, аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд ташаа мэдээлэл түгээх Путины кампанит ажилд оролцсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон ажилтнууд нь багтжээ. Түүнчлэн, Украин дахь Оросын хүчнийхэнтэй нэгдсэн дайны сурвалжлагчид хориг арга хэмжээнд багтав.

Хориг арга хэмжээний хүрээнд хөрөнгийг царцаах, зорчихыг хориглохоос гадна Оросын худал мэдээлэл түгээдэг хоёр гол эх сурвалж болох “RT”, “Sputnik”-ийг хаах арга хэмжээ авах ёстой гэлээ.

Эдгээр цахим сүлжээг Их Британийн агаарын долгионоос аль хэдийнэ хаасан бөгөөд тэдэнтэй бизнес хийхийг мөн хоригложээ. “Энэ хүрээнд цахим хуудас, цахим хаяг, аппликейшн гээд бүх хэрэгслүүдийг нь хаана” гэж Их Британийн Техник, дижитал эдийн засгийн сайд Крис Филп хэлэв.

Мөн Оросын бизнесүүдэд маркетинг, менежментийн зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг биет бус үйлчилгээг экспортлохыг хоригложээ. Оросын үйлчилгээний импортын 10 хувийг Их Британи эзэлдэг юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж