Хойд Солонгос ээлжит баллистик пуужингаа Японы зүг харважээ

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос ээлжит баллистик пуужингаа Японы зүг харважээ

Хойд Солонгос ээлжит баллистик пуужингаа Японы зүг харважээ

Хойд Солонгос өчигдөр /2022.05.04/ зүүн эргийн зүг буюу Япон тал руу баллистик пуужин харвасан тухай БНСУ, Японы албаныхан мэдэгдлээ. Удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээ хурдацтай хөгжүүлж, өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглана гэж сүрдүүлснээс хойш хэдхэн өдрийн дараа уг үйл явдал болов. Энэ удаагийн пуужин харвалт нь 2022 он гарснаас хойш 14 дэх тохиолдол болж байна. Мөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч албан тушаалаа хүлээж авахаас зургаан өдрийн өмнө боллоо.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын холбооноос мэдэгдсэнээр, пуужинг Умардын нийслэл орчмоос харвасан байна. Ийнхүү удаа дарааллан пуужин хөөргөж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн үйлдэл гэлээ. Штабын дарга нарын нэгдсэн холбооны дарга Вон Ин-Чол уг асуудлаар цахим хурал хийсэн. Тэрбээр Сөүл дэх Өмнөд Солонгос болон АНУ-ын нэгдсэн хүчний командлалыг тэргүүлж буй генерал Пол ЛаКамератай хамтарсан батлан хамгаалах байр сууриа хадгалахаар тохиролцжээ.

Японы талаас ч мөн пуужин хөөргөсөн явдлыг буруутгав. “Олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлж буй Хойд Солонгосын цуврал үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж Японы ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдсэн. Тэрбээр Италийн ерөнхий сайд Марио Драгитай уулзах үеэрээ мөн Умардын баллистик пуужингийн талаар ярилцана гэжээ. Японы Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Умардын пуужинг Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур усанд унасан гэж таамаглаж байна. Тухайн бүс нутагт хөлөг онгоц болон нисэх онгоцонд гэмтэл учирсан тухай мэдээлэл ирээгүй гэв.

Хойд Солонгос яг ямар пуужин харвасан нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пуужин 780 км өндөрт гарч 466 км зайд ниссэн гэжээ. Тэгвэл Японы талын мэдээлснээр, 804 км өндөрт гарч 498 км явсан гэв.

БНАСАУ энэ жил зэвсгийн туршилтаа ер бусын хурдацтай явуулж байгаа нь Вашингтонд шахалт үзүүлэх гэсэн хоёрдмол зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Саяхан туршсан Хойд Солонгосын нэг пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах чадалтай тив хоорондын баллистик пуужин байсан гэв.

Түүнчлэн, Хойд Солонгос зүүн хойд алслагдсан туршилтын байрандаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж болзошгүй аж. Хэрвээ цөмийн туршилт хийвэл энэ нь 2017 оноос хойших анхны дэлбэрэлт болох юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж