Энэтхэг 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Энэтхэг 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ

Энэтхэг 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ

БНЭУ-ын Эрчим хүчний яам  зургадугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ.

Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурджээ.

Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ дээд хэмжээндээ хүрснээр сүүлийн зургаан жилд байгаагүй эрчим хүчний хямралд хүргэсэн нь тус улсыг “Нүүрсний импортыг бууруулах бодлого”-оо хойш тавихад хүргэжээ. БНЭУ-ын Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нийт 22 сая тонн нүүрс, хувийн цахилгаан станцуудаас нийт 15.94 сая тонн нүүрс импортлохыг албан хүсэлтдээ дурдсан байна.

Мөн зургадугаар сарын 30-ны дотор дээр дурдсан тоо хэмжээний 50 хувь, наймдугаар сарын эцэс гэхэд 40 хувь, үлдсэн 10 хувийг аравдугаар сарын эцэс гэхэд импортоор авсан байх шаардлагатай байгааг дурджээ.

Эх сурвалж : https://www.reuters.com/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж