Монголын өрх бүрт дор хаяж нэг “Pubg”-чин, үгүй юм аа гэхэд ядаж энэ тоглоомын талаар өмнө сонсч байсан, тоглож үзсэн хүн бий. Ажлын байран дээр, сургуулийн анги дотор, автобусанд, олон нийтийн газар бүр төрийн байгууллага дотор хүртэл хаа ганц “Ганц гүйчих үү?” гэж сонсогддог. Цар тахал дэгдсэнээс хойшхи сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн тоглоомыг сонирхогчид олширч, мэргэжлийн түвшний багууд Монголоос ч төрөн гарч ирэв. “Stalwart Esports”, “Seal Esports”, “IHC Esports”, “Savage Esports” зэрэг багууд Азидаа дархлагдаж, дэлхийд нэрээ дуурсгаж явна.
Энэ удаад бид “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн бэлтгэлийн байраар зочиллоо. Энэтхэг эзэнтэй тус багийн тухайд саяхан “PMPL”-ийн Өмнөд Азийн хаврын тэмцээнд түрүүлж, энэхүү амжилтыг үзүүлсэн анхны Монгол баг болсон. Мөн тэд энэ оны эхээр “PUBG Mobile”-ийн 2021 оны дэлхийн аваргад долдугаар байр эзэлж, 70.5 мянган ам.долларын шагнал хүртсэн юм.
“Stalwart Esports” байгууллага нь олон төрлийн цахим спортын багуудтай боловч гол анхаарлаа хандуулдаг нь “PUBG Mobile”-ийн баг нь аж.
Анх эдгээр залуус “Astra Academy” гэх багийг байгуулж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард тус багийг Энэтхэгийг “Stalwart Esports” байгууллага өөрийн болгожээ. Энэ талаар багийн ахлагч “Senator” буюу Б.Жаргалсайхан ярихдаа “Одоогийн гишүүдийн гурав нь анхнаасаа байсан. Манай гурав баг болоод удаагүй байхад би дасгалжуулагчийн үүргээр нэгдэж байлаа. Яваандаа дөрөв дэх тоглогч “Action”-оо нэгтгэсэн. Ингэж “Astra Academy” нэрээрээ анх гарч ирж байсан. Байгуулагдаад удаагүй байхдаа “PMCO” тэмцээнд түрүүлж, аваргын тэмцээнд оролцох эрхээ авч байлаа. Тухайн үед бид хагас мэргэжлийн тамирчид байсан болохоор биднийг нэг их тоогоогүй. Хүмүүс ч “Сайн биш, хагас мэргэжлийнхэн” гэж хүлээж авсан. Мэргэжлийн тамирчидтай тоглож байгаагүй бид “PMPL”-ийн тэмцээнд түрүүлж, бидний амжилтын гараа эхэлсэн дээ” гэв.

Тэрбээр гадаадын байгууллагад харьяалагдах болсон талаараа “Esports манайд асар өндөр хөгжиж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд бид Монгол спонсор олохыг зорьсон. Хоёр жилийн өмнө шүү дээ. Дөнгөж хөгжиж эхэлж байсан үе гэх юм уу даа. Манайхыг хэн ч ойшоогоогүй. Гэтэл гадныхан илүү үнэлсэн. “Манай нэрийн өмнөөс тоглоод өг, гэрээ байгуулъя, том тэмцээнүүдийн урилга байна” гэсэн. Тэгээд л гадны байгууллагын нэрийн өмнөөс тоглож эхэлсэн" гэлээ.
“Stalwart Esports”-ийн тамирчдын нас 18-21. Харин олсон орлого нь тамирчин тус бүрийнх янз бүр. “Liquipedia”-ийн тооцоолсноор 68-70 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Хамгийн өндөр орлоготой нь “Action” буюу Г.Сүхбат бөгөөд тэрбээр одоогоор 70 мянган ам.долларын орлого олжээ.
“Stalwart Esports” баг 2021 онд 158 мянган ам.доллар, 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 91 мянган ам.долларын шагнал тус тус хүртжээ.

Тамирчин бүрийн “PUBG”-тай холбогдсон түүх сонирхолтой. “TOP” буюу А.Бүрэнбаярын хувьд цар тахлын үеэр карантинд байхдаа “PUBG”-ийг сонирхож, эрчимтэй хичээллэж эхэлсэн гэнэ. Тэрбээр энэ талаараа “Сонирхож тоглож эхлээд дөрөв дэх жилдээ явж байна. Ер нь бол гарснаас нь хойш тоглосон доо. Яг юунд татагдсанаа мэдэхгүй л байна. Карантинд ороод л тоглож эхэлсэн ш дээ” гэлээ.
Анх түүнийг тоглож эхлэхэд эцэг эх нь дургүйцэж, хориглож “Их тоглолоо” гэдэг байсан ч амжилт гаргаж эхэлснийх нь дараа ойлгож, дэмждэг болжээ.
Ямар ч зүйлийн тунг нь хэтрүүлвэл хор болдог. Тиймээс сонирхож, зугаагаа гарган тоглож байгаа сонирхогчдыг тодорхой цагийн хэмжүүртэй тоглохыг уриалав. “PikA” буюу Э.Өнөболд ярихдаа “Сонирхогчид хүссэн үедээ хичээлээсээ, ажлаасаа тарж ирээд тоглодог. Харин мэргэжлийн тамирчид тодорхой цагийн хуваарийн дагуу үүнд амьдралаа зориулаад үүнийг ажил гэж хардаг. Миний хувьд хувийн бэлтгэлээ 30-40 минут хийдэг. Бусад үедээ өөр багуудын тоглолтыг үзэж, судалдаг. Мөн багийн бэлтгэлээ хийж, шинэ арга барил туршдаг” гэлээ.

"Stalwart Esports”-ийн зорьж буй зорилго нь тодорхой. Тэд дэлхийн аварга болохыг хүсдэг. Ирээдүйн зорилгынхоо талаар “Senator” буюу Б.Жаргалсайхан “Өнгөрсөн дэлхийн аварга бидэнд маш сайхан туршлага болсон. Бид “tactical”, “aggressive”-ийг хослуулж тоглодгоороо давуу талтай. Дэлхийн аварга бусад багуудаас дутах юм байхгүй. Манай багаас багууд айж байсан ш дээ. Буудаг газраа хамгаалж үлдэхэд “drop clash” их байсан. Бид “drop clash”-уудаа сайн авч өөрсдийгөө сайн баталж харуулсан. Гэхдээ долдугаар байр гэдэг том амжилт биш. Монголчууд аймар том хүлээлттэй байгаа. Дэлхийн аварга дээр том амжилт үзүүлчихсэн бол ханчих байсан юм болов уу даа. Ямар ч байсан биднийг хурцалж өгсөн” гэв.

"Stalwart Esports" багийнхан “PMPL”-ийн Өмнөд Азийн хаврын тэмцээнд түрүүлснийхээ дараа долоо хоногийн завсарлага авч энэ долоо хоногоос эхлэн бэлтгэлдээ эргэн оржээ. Тун удахгүй ээлжит чухал тэмцээнүүд нь эхлэх аж.






Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Зочин 2022-05-05 88.230.63.100
Баяр хүргэе!
Зочин 2022-05-05 192.82.71.14
Амжилт хүсье. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, тэмцээнд түрүүлэн, сайн орлого олоорой.
D.Bolormaa 2022-05-05 98.206.171.17
Eh oron moron geh shaardlaga bhgui! Zugeer l huvia hicheegeed huvidaa l sain amjilt garga uurtuu l orlogo olohoo bod! Chamd eh oron tui ch tugrug uguhgui tui ch tugrug uguugui! Tiimees orlogotoi bolj olon jil chamaig usguj tejeesen eej aavdaa mungu ug ayalalaar yavuul ain!
Haha 2022-05-05 172.58.141.75
Za boliod ogoorei, tamirchid ch geh shig
Зочин 2022-05-05 43.242.242.59
Мундаг дүү нартаа баяр хүргьё. Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд сайнаар харуулж явна гэдэг бахархал юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Та нар дэлхийн аварга болох боломж дүүрэн байгаа юм байна. Ажил хийхгүй, архи уугаад залуу насаа өнгөрөөж байгаа залуучуудад сайхан үлгэр дууриал болж байна. Ямар ч байсан өөрсдийнхөө санхүүгийн хэрэгцээг өөрсдөө зохицуулаад явна гэдэг чинь сайн байна шүү дээ. Зарим хөгийн хүмүүс атаархаж шүүмжилж байна. Бүү тоо
D.Bolormaa 2022-05-05 98.206.171.17
Mongol hunii oyunii chadavhi bish Opoc hunii oyunii chadavhi. Opoc hunees l sursan Opoc opnii bolovsroloos l olj avsan medleg bolovsroloos bii bolson amjilt tul Opoc hun geed yavsan ch yahav. Bur bolohgui bol hujaagiin e****z hurliiz gechihee! Bi Jewish gedeg yum. Uhaalag tolgoi ni mungu oloh taldaa aimar setgedeg geheer ni.
Зочин 2022-05-05 103.206.195.28
тахиа энд ямар хамаатайн болоод явчив?
Зочин 2022-05-05 202.126.89.90
ШАТАР ТОГЛОВОЛ ТАРХИ ИЛҮҮ ХӨГЖИХ ҮҮ ПАПЖИ НЬ ДЭЭР ҮҮ?? ТАРХИА АЛЬ НЬ ГААР НЬ ДАСГАЛЖУУЛБАЛ ИЛҮҮ ДЭЭР ВЭ?? ЗӨВЛӨӨЧ??
Зочин 2022-05-05 192.82.87.184
ali aliig n toglo tenegee
Зочин 2022-05-05 202.131.227.42
goe togloom shuu
Зочин 2022-05-05 202.9.46.168
PUBG дээр монголчууд эдийн шуналтай гэдгээ харуулдаг, байнга з****г түүгээд л яваад байна, байлдана, бусаддаа туслана, бага чадлын буунуудыг бүрэн эзэмшээгүй, багаар ажиллах чадвар муу зэрэг чанарууд илт харагддаг шүү. Мөн дээр нь логик сэтгэлгээ муу, дайснаа хуурах арга дадал байдаггүй.
Зочин 2022-05-05 202.126.89.44
Chi odoo hen be? Hen gdeg analyst hiideg nuhur olon yum h*****d garaad irev?
D.Bolormaa 2022-05-05 98.206.171.17
Unen! Chinii iim mundag setgedeg iim sain medej baigaag ni unshaad bur shuten bichirchihlee. Surah medeh zuil ih hun yum shig bainaa. Bayarlalaa.
Зочин 2022-05-05 202.126.88.130
Хүүхдүүдэд амжилт хүсье🌹