Это’о хөлбөмбөгийн оддыг цуглуулж, нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Это’о хөлбөмбөгийн оддыг цуглуулж, нөхөрсөг тоглолт хийнэ

Это’о хөлбөмбөгийн оддыг цуглуулж, нөхөрсөг тоглолт хийнэ

Италийн Интер Милан багийн довтлогч асан Самуэл Это’о энэ сарын 23-нд Сан Сиро цэнгэлдэхэд Франческо Тотти, Андреа Пирло, Лионель Месси тэргүүтэй оддыг оролцуулсан хандивын нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Түүний хувьд өдгөө Камеруны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, өөрийн төрийн бус байгууллагадаа мөнгө босгох зорилгоор уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж.

Самуэль Это’о саяхан өгсөн ярилцлагадаа “Би хөлбөмбөгийн талаар яримааргүй байна. Гэхдээ энэ спорт хүмүүсийг хамруулж, нэгтгэж чаддаг. Хөлбөмбөг гэдэг бүхий л саад бэрхшээлийг даван туулж, бүх орны хэлээр ярьж чаддаг ер бусын зүйл. Би олон оронд хөлбөмбөг тоглож байсан. Испани болон Италид намайг халуун дулаанаар хүлээн авсан. Би олон янзын соёлыг хүндэтгэдэг. Спорт гэдэг бол гайхалтай. Учир нь хүн бүрийн үүрэг оролцоог бий болгож чаддаг.

Миний гэр бүл одоо ч гэсэн Миланд амьдардаг. Миний эхнэр энд сайн байна. Хөлбөмбөгийн цэнгэлдэхүүдэд хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлаж буй тэр хэдхэн хүмүүс улс орныхоо нүүр царайг гутааж байна. Яагаад энэ асуудлыг шийдэж чадахгүй байгааг би ойлгохгүй юм. Англид бол тэд үүнийгээ шийдсэн байдаг. Бид үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Насанд хүрэгчид хүүхдийн дэргэд ийм зүйл хамаагүй ярьж, буруу үлгэр дуурайлал үзүүлэхийг зүгээр хараад сууж болохгүй" гэжээ.

Уг хандивын нөхөрсөг тоглолтод оролцохоо мэдэгдсэн олны танил хөлбөмбөгчдөөс дурдвал Уэсли Снейдер, Андреа Пирло, Кларенс Зеедорф, Пауло Дибала, Пиппи Инзаги, Андрей Шевченко, Лилиан Турам нар бий. Эдгээрээс хамгийн алдартай нь яахын аргагүй Лионель Месси билээ.

Это’о хэлэхдээ “Месси бид хоёр одоо ч гэсэн хоорондоо холбоотой байдаг. Би түүн рүү залгаад учраа хэлсэн. Миний хувьд тэр бол хамгийн шилдэг тоглогч. Намайг Барселона багт байхад тэр үндсэн баг руу дэвшин орж ирж байсан. Би түүнд бага зэргийн зөвлөгөө өгч байснаа санаж байна. Би түүнээс "Чи юу хүсч байна. Дундаж хөлбөмбөгч болмоор байна уу, эсвэл илүү шаргуу хичээллэж хэн нэгэн болмоор байна уу" гэж асууж байлаа” гэжээ.

Мөн Это’о Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаарх өөрийн бодлоо хуваалцсан юм. Тэрбээр “Дайн бол маш муу зүйл ээ. Африкт олон дайн болж байна. Тэр дайнуудын талаар хүмүүс мэдэх ч үгүй. Хүмүүс үүнийг сонирхохгүй байна. Европчууд манай түлш, хий, алмаз, байгалийн баялгийг хэрэглэдэг. Үүнд нь африкчууд таагүй байдаг. Спорт бол хүчтэй дуу хоолой. Английн Уэмбли цэнгэлдэхэд Орос болон Украины шигшээ багуудыг тоглуулж, энэ дэлхийд энх тайван арга замаар зэрэгцэн оршин тогтнож болдгийг харуулах хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж