592,764 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

592,764 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 332,722,645 төгрөгийн үнийн дүн бүхий 592,764 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +6.67%), "Сүү" ХК (SUU +3.39%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND 2.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -11.76%), "Булган ундрага" ХК (BUN -3.07%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -1.91%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,857 ширхэг нэгж эрхийг 21,483,522 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 851 ширхэг үнэт цаас 84,249,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.6% хувиар өсч, 36,984.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,116,734,280,379 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж