Хятадын "Ляонин" нэртэй нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Номхон далайн баруун хэсэгт байлдааны сургуулилалт хийж эхэлсэн тухай өчигдөр /2022.05.03/ тус улсын тэнгисийн цэргийнхэн мэдэгдэв. Уг сургуулилалт нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хийж буй ээлжит үйл ажиллагаа бөгөөд ямар нэгэн гуравдагч этгээдэд чиглээгүй гэжээ.
Хятад улсын хувьд Азидаа тэргүүлэх цэргийн хүчин, үүгээрээ АНУ-ыг түлхэн унагаахыг эрмэлзэж буй. Энэ удаагийн сургуулилалт тэдний өсөн нэмэгдэж буй цэргийн хүчнийг улам онцлон харуулж байна гэж “ABC News” мэдээлэв.
Тус улс хөлөг онгоцны тоогоороо дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флот ажиллуулдаг. АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой Өмнөд Хятадын тэнгист нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, цөмийн шумбагч онгоц, бааз, холбоотнуудынхаа тоогоор тэргүүлж байна.
Ляонин хөлөг онгоцыг анх Украинаас худалдаж аваад, бүхэлд нь шинэчилжээ. Үүний дараа Шандун нэртэй бас нэгэн тээвэрлэгч онгоцтой болсон. Одоогоор Хятад улсад дор хаяж хоёр тээвэрлэгч хөлөг байгаа гэж үзэж байна.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ