Зуслангийн айлууд шар өвс шатааж, гал алдах болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Зуслангийн айлууд шар өвс шатааж, гал алдах болжээ

Зуслангийн айлууд шар өвс шатааж, гал алдах болжээ

Хаврын хуурайшилттай өдрүүдэд айл өрхүүдийг өнжмөл шар өвс шатаах, ил задгай гал гаргахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлсээр байна. Гэвч өнжмөл шар өвс шатаж, гал алдах, улмаар айлын гэр хашаа шатсан, ой хээрийн түймэр гарсан дуудлага ихэсчээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, "Хадатын ам" гэх газарт өнжмөл шар өвс шатаж байна гэх дуудлага өчигдөр 14:59 цагт нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 13 га талбайд өнжмөл шар өвс, таван ханатай гэр түймэрт шатсан төдийгүй ой хээрийн түймэр гарчээ.

Гал түймрийг унтраахад нэмэлтээр 74, 10, 105 дугаар ангийн албан хаагчид ажилласан байна. Гал түймэр гарсан газар иргэдийн суурьшлын бүстэй ойрхон байсан аж.

Одоогийн байдлаар галын шалтгааныг урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүйг албаны хүн мэдээлэв.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлаастад том хэмжээний гал түймэр гарсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр, тус дүүргийн 17 дугаар хороо буюу Хайлаастын гудамжинд таван ханатай гэр, 5×4 хэмжээтэй гаражийн дээврийн хэсэг, 2х2, 3х2 хэмжээтэй 2 амбаар, 15 метр модон хашаа шатсан байна. Галын дуудлага өчигдөр өглөө 10:59 цагийн үед бүртгэгдэж, албан хаагчид газар дээр нь унтраажээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Гал түймрийн шалтгаан нөхцлийн 90 гаруй хувь иргэдийн санамсар болгоомжгүй, галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага мэдээлэл эзэлж байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлсэн.

Тус газраас “Хуурайшилтын нэн аюултай зэрэгт байгаа энэ үед зуслангийн бүсэд шар өвс шатаасны улмаас гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Сүүлийн үед гал түймрийн дийлэнх нь зуслангийн суурьшлын бүсэд гарч байгаа нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд эрсдэл дагуулж буй юм. Иймд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж