АНУ-ын нэгэн пастор өөрийн хэлсэн номлолын зарим хэсгийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Канье Уэстийг шүүхэд өгчээ. Хамба лам Дэвид Пол Мотен "Come To Life" дуунд түүний номлолын зарим хэсгийг 70 секундын турш ашигласан хэмээн Техасын шүүхэд хандсан байна.
Дууны эхэнд "Сэтгэл минь халелуяа гэж хашгирч, намайг аварсан Бурханд талархаж байна" гэсэн ишлэл байдаг. Бишоп Мотен мөн энэ дууны улмаас “UMG Recordings”, “Def Jam Recordings”, “G.O.O.D Music” компаниудыг шүүхэд өгсөн. Хамба лам Канье Ест болон түүний хамтарч ажилласан студи болгоноос хохирол барагдуулахыг хүссэн ба Канье хариу мэдэгдэл хийгээгүй байна. “Come To Life” нь репперийн өнгөрсөн онд гаргасан 10 дахь цомог болох “Донда”-д багтсан дуу юм.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ