Хилээр буу тээвэрлэж байсан дрон мод мөргөж "баригджээ"

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Хилээр буу тээвэрлэж байсан дрон мод мөргөж "баригджээ"

Хилээр буу тээвэрлэж байсан дрон мод мөргөж "баригджээ"

Канад улсын цагдаа нар арав гаруй төрлийн гар буутай цүнх тээвэрлэж байсан дрон АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад мод мөргөж унасны дараа илрүүлжээ. Онтариогийн офицеруудыг Детройтоос зүүн хойд зүгт орших Порт Ламбтон хотын оршин суугчид дуудсан байна. Тус иргэд  гэрийн хашаанд нь нэгэн  танихгүй хүн дроноор хар цүнх хөөргөж байгааг харсан гэж мэдэгдсэний дараа цагдаа нар дроныг мөшгиж эхэлжээ.

Дроны удирдлага эвдэрсэнээс болж тус этгээд мод мөргүүлж хаян, дугаар нь тодорхой бус машинд суугаад явсан гэж тус хотын оршин суугчид мэдүүлсэн аж. Цагдаа нар дроныг төмөр карабин болон цахилгаан соронзон хальс наасан байсан гэж мэдэгджээ. Хар цүнхэн дотроос офицерууд 11 гар буу илрүүлсэн ба ихэнх нь Канадад хориглосон зэвсэг байжээ. Зарим гар бууны серийн дугаарыг зүлгээд хаясан байжээ.

Тус дрон Мичиганаас зүүн тийш, Канад болон АНУ-ын хилийг тэмдэглэдэг Сент-Клэйр голоор дамжин явсан гэж албаныхан сэжиглэж байгаа аж. Гэвч цагдаа нар дроныг хэн жолоодож байсан, хууль бус хүргэлт хэнд зориулагдсан болохыг одоо болтол мэдэхгүй байгаа юм байна.

Канадад гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж байсан олон гар буу АНУ-аас тус улсад нууцлагдсан байдаг. Өмнө нь хууль бусаар зэвсэг  хил давуулагчид тээврийн хэрэгсэл, суудлын тээврийн хэрэгсэл, нисэх онгоц зэргийг ашиглан эрх баригчдаас зугтаж байжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж