Жастин Бибер: Гэрлэлт намайг аварсангүй

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Жастин Бибер: Гэрлэлт намайг аварсангүй

Жастин Бибер: Гэрлэлт намайг аварсангүй

Поп од Жастин Бибер 2018 онд загвар өмсөгч Хейли Балдвинтай гэрлэсэн. Тэрбээр “Apple music”-ийн Эбро Дарденд ярилцлага өгөхдөө гэрлэлтийнхээ талаар дурджээ. Тэрбээр “Энэ бол аялал. Анх гэрлэхдээ би гэрлэлт бүх асуудлыг минь шийднэ гэж бодсон. Гэтэл тэгээгүй. Заримдаа бид өөрийгөө толинд хараад бодож байсан шигээ хүн биш гэдгийг ойлгох үе байдаг. Тэр үедээ залуу минь чи ч хоёр нүүртэй юм даа гэх жишээтэй” гэж хэлэв.

Жастин, Хейли нар хоёр ч удаа хуримаа хийсэн. Эхлээд 2018 онд Нью-Йорк хотын шүүхийн байранд, дараа нь 2019 онд Өмнөд Каролинагийн Блуффтон хотод найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд ёсложээ. Хуримаа хийснээс хойших дөрвөн жилийн хугацаанд хосууд багагүй бэрхшээлтэй тулгарсан. Хамгийн сүүлд л гэхэд Хейлигийн бие муудаж, харвасан тухай бид мэдээлсэн. Байнга олны анхаарлын төвд байх нь тэдэнд амаргүй байгаа ч хос залуус бат бөх харилцаагаа хадгалсаар байна.

Жастин, Селена Гомез нарын салалтаас хойш тэдний шүтэн бишрэгчид Хейлид дургүйцэх болсон бөгөөд одоо хэр нь цахим сүлжээгээр Хейлиг үгээр идсэн троллууд байдаг аж. Саяхан тик ток дээр Жастин, Хейли нарын харилцааг хадан хавцлын ирмэг дээр байна гэсэн утгатай бичлэг нийтлэгдсэн. Хейли үүнд маш их бухимдаж, "Намайг орхиод, өөр хаа нэг тийшээ өрөвдөлтэй газар руугаа явцгаа" гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, Эбротой хийсэн ярилцлагынхаа үеэр Жастин шинэ цомог дээр ажиллаж байгаагаа хэлсэн. Тэрбээр шинэ цомогтоо Жон Майертай хамтарч ажиллах ажээ. Тэрбээр “Ахмад үеийнхэн намайг өлгийдөж авсан. Гэхдээ инээдтэй юм, би одоо ахмад үе рүү бараг орж байна” гэж хошигносон байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж