478,363 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

478,363 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 164,808,989 төгрөгийн үнийн дүн бүхий 478,363 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" ХК (ADL +13.97%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +12.54%) болон "Дархан нэхий" ХК (NEH +5.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -11.11%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -4.79%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -3.29%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,518 ширхэг нэгж эрхийг 4,222,286 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 112 ширхэг үнэт цаас 10,704,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.04% хувиар өсч, 36764.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,083,672,911,360 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж