Гал түймрийн улмаас 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улмаас 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ

Гал түймрийн улмаас 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ

Онцгой байдлын албан хаагчид Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Ар хээгч гэх газарт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулсан байна. Гал түймэр хилийн 0286 дугаар ангийн дөрөвдүгээр заставаас зүүн зүгт 28 км зайтай гарч, энэ сарын 2-нд тус аймгийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар гал түймэр 1.8 км урт талбай хамарсан байна.

Улсын хэмжээнд он гарснаас хойш Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Гал түймрийн улмаас ойн 101 га, хээрийн 889892 га, нийт 889993 га талбай өртсөн байна. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцвол нийт 368.3 сая төгрөг. Үүний дийлэнх нь буюу байгаль экологид 357.2 сая төгрөгийн хохирол учирсан бол түймэр унтраахад 8.7 сая төгрөгийн зардал гарсан байна. Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өсчээ. Иймд ойн бүс нутагт ил задгай гал түлэхгүй байхыг сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж