"Тесла" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Мягмар гаригт “Twitter Inc TWTR.N” арилжааны болон төрийн хэрэглэгчдээс бага зэргийн хураамж авч магадгүй гэж мэдэгджээ.
Маск твиттер хуудастаа "Твиттер нь энгийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй байх боловч арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдээр бага зэргийн хураамж төлүүлж магадгүй" гэж жиргэсэн байна.
Тус мэдэгдлийн талаар “Reuters” агентлаг тодруулга авах гэсэн боловч “Twitter” албан ёсны хариу өгөөгүй аж. Элон Маск өнгөрсөн долоо хоногт “Twitter Inc”-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах хүсэлтээ зөвшөөрүүлснээр тус платформын шинэ эзэн болсон билээ.
Эх сурвалж: GLOBAL NEWS