АНУ-ын дуучин Эд Ширан, Оросын түрэмгийллийн эсрэг сайн дураараа цэрэгт элсэн тулалдаж буй “Antytila” хамтлагтай хамтран уран бүтээл гаргажээ. Тэрбээр Украины нөхцөл байдалтай очиж танилцан, эхний эгнээнд тулалдаж буй тус хамтлагтай уулзан, дуу бичиж, клип хийсэн байна.
“Antytila” хамтлагийн гишүүн Бородянка дахь фронтод эмчээр алба хааж байхдаа Эд Ширантай хамтран дууны шүлгийг бичсэн байна. Нийслэл Киевээс баруун тийш орших Бородянка хотыг оросууд эзлэн авч, маш их сүйтгэж орхижээ. Үүний дараа Украины цэргүүд тус газрыг эргүүлэн авахын тулд эсэргүүцэл үзүүлж чадсан юм.
Тус дууны үгийг бичсэний дараа хамтлагийн гишүүд Харьковын фронтод байхдаа зураг авалтаа хийх боломжтой болсон байна. Тэрхүү дууг хоёр төрлийн клиптэй хийжээ. Эхний клипэд “Antytila” хамтлаг дуулдаг бол хоёр дахь клипэд рэппер Lil Baby дуулдаг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ