Допинг илэрсэн хоёр бөх хэн байв?

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Допинг илэрсэн хоёр бөх хэн байв?

Допинг илэрсэн хоёр бөх хэн байв?

Үндэсний бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэх жагсаалт улам нэмэгдсээр. Учир нь  Үндэсний бөхийн холбоо өнгөрөгч Даваа гаригт  ахиад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар зарласан. Шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн зүгээс хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдаж, гэм буруугаа хүлээн, уучлал хүссэн гэнэ.

Хууль, журамд допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг заавал зарлана гэх заалт байдаггүй, энэ удаад Үндэсний бөхийн холбооноос дээрх хоёр бөхийн нэрийг одоогоор нууцлаж байна.

2022 оны гуравдугаар сарын 17-нд болсон Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан барилдаан болон гуравдугаар сарын 19-нд болсон Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит барилдаанд тус тус шөвгөрсөн 14 бөхөөс шинжилгээ авсан. Тэднээс 12 бөхийн шинжилгээний хариу сөрөг гарч, хоёр нь бүдэрсэн. Шинжилгээний хариуг Өмнөд Солонгосын лабораторид шинжлүүлсэн гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн билээ.

Бөхчүүд голдуу хориотой эм бэлдмэлийн талаар мэдээлэлгүй, мэдлэггүй байгаагаасаа болж допингийн шинжилгээнд бүдэрч байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж болон аймгийн арслан Д.Ням-Очир нар шинжилгээнд бүдэрчээ. Хоёр бөхийн тухайд өмнө нь допингийн шинжилгээнд бүдэрч байгаагүй тул энэ удаад барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулж байна.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан барилдаанд дараах бөхчүүд шөвгөрч, зарим нь шинжилгээнд хамрагдсан.

Дэвжээ мн

Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит барилдаанд дараах бөхчүүд шөвгөрч, мөн зарим нь шинжилгээ өгсөн.

дэвжээ мн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж