Ачаа тээврийн өртөг дэлхий дахинд инфляцийг хэрхэн хөөргөдөв?

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Ачаа тээврийн өртөг дэлхий дахинд инфляцийг хэрхэн хөөргөдөв?

Ачаа тээврийн өртөг дэлхий дахинд инфляцийг хэрхэн хөөргөдөв?

2020 оны гуравдугаар сараас хойш далайн контейнер тээврийн зардал 7 дахин, бөөний ачаа тээврийн зардал бараг 10 дахин өсчээ. ОУВС-гийн шинжээчдийн үзэж буйгаар, ачаа тээврийн зардлын энэхүү өсөлт олон улсад инфляцийг 2022 он дуустал хөөргөдөхөөр байна.

Графикийн тайлбар:

    • Baltic dry индекс нь бөөний бараа материалыг 20 гаруй чиглэлд тээвэрлэх дундаж үнийг илэрхийлдэг.
    • Freightos Global Container индекс нь 40 фут чингэлэг тээвэрлэх дундаж үнийг илэрхийлдэг.

Нийт 143 орны сүүлийн 30 гаруй жилийн хугацааг хамруулсан судалгаанаас үзэхэд, тээврийн зардал инфляцийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болдог: Ачаа тээврийн үнэ 2 дахин өсөхөд инфляци 0.7 нэгж хувиар нэмэгддэг байна. Энэхүү нөлөө нь тогтвортой нэмэгдсээр 1 жилийн дараа оргилдоо хүрч, нийт 18 сар хүртэл хугацаанд үргэлжилдэг гэжээ. Тиймээс өнгөрсөн 2021 онд бий болсон ачаа тээврийн зардлын өсөлт 2022 онд инфляцийг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарчээ.

Ачаа тээврийн зардлын өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөө улс орон бүрийн хувьд харилцан адилгүй бөгөөд зарим оронд илүү өндөр байдаг. Энэ нь эдийн засгийн суурь бүтэцтэй холбоотой юм. Тухайлбал, хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортоор түлхүү авдаг, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд сайн нэгдэж чадаагүй улсуудын инфляци тээврийн зардлын өсөлтөөс үүдэн илүү хурдацтай өсдөг аж. Ялангуяа далайд гарцгүй, бага орлоготой, арлын орнуудын инфляцид үзүүлэх нөлөө өндөр байгааг тус судалгаа тайлбарлажээ.

Эх сурвалж: ОУВС

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж