“Аса” циркийг ирэх намар ашиглалтад оруулна гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

“Аса” циркийг ирэх намар ашиглалтад оруулна гэжээ

“Аса” циркийг ирэх намар ашиглалтад оруулна гэжээ

Монголын циркчид нэгдэж, Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будыг тэргүүнээрээ сонгожээ. Тодруулбал, циркчдийн хоёрдугаар чуулган дөрөвдүгээр сарын 22-нд болж, циркийн нэгдсэн холбоотой болж, удирдлагаа сонгосон байна.

Энэ үеэр “Аса” циркийн төлөөлөл чуулганд оролцож, засварын ажлын тайлангаа танилцуулжээ. Шат дараатай олон ажил хийх бөгөөд ирэх есдүгээр сард циркчдийн бэлтгэл, сургуулилалт хийх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.

Циркчид өмнө нь энэ талаар мэдээлэх үеэр /2022.04.20/ Т.Буд ярихдаа “Бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч циркийн урлагийнхан дэмжиж байна. Монголын циркчдийн хоёрдугаар чуулган бол эрх ашгийн төлөө биш юм. Нийт циркчдийн болон нийт ард түмний эрх ашгийг хамааруулах холбоо болох зорилготой. Чуулга уулзалтыг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын консерватурын бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулна. Мөн “Аса” цирк чуулганд оролцож, циркийн асуудлаар тайлангаа тавина. Бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм” гэж онцолж байв.

Монголын циркчид дэлхийн 150 гаруй улсын 5000 гаруй циркт тоглолт хийдэг талаар уран бүтээлчид хэлж байсан билээ.

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж