Амбер Хердийн баг хэргийг хэрэгсэхгүй болгохоор маргаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Амбер Хердийн баг хэргийг хэрэгсэхгүй болгохоор маргаж байна

Амбер Хердийн баг хэргийг хэрэгсэхгүй болгохоор маргаж байна

Жонни Деппийн хуучин эхнэр нэр хүндэд нь халдсан хэргээр зарга үүсгэж, шүүх хурал Виржиниа мужийн дээд шүүхэд 12 дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Амбер Херд өөрийн “PR” багаа халсан. Мөн түүний өмгөөллийн баг энэ долоо хоногт нэр төрд халдсан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна. Учир нь шүүх хурлын явцад Херд Жонни Деппийг хүчирхийлдэг гэх шинж тэмдгүүд илэрсэн юм.

Деппийн өмгөөлөгч Бенжамин Чью 2018 онд Хердийн бичсэн “Huffington Post”-ын нийтлэл хэргийг үргэлжлүүлэхэд хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “ACLU” Хердийг Жонни Деппийн эсрэг нийтлэл бичихэд тусалсан ба 3.5 сая ам.долларын хандив тус байгууллагад өгсөн гэх дүгнэлт ил болгожээ.

Чью "Энэ бол Хердийн нэмж мөнгө авах гэсэн луйвар” гэсэн тайлбар өгөв. “ACLU”-ийн ерөнхий зөвлөх Теренс Догерти өнгөрсөн долоо хоногт Хердын амласан хандив нь тус байгууллагад түүнийг элчин сайдаар ажиллахыг санал болгох нэг шалтгаан болсон гэж мэдүүлжээ. Шүүх хурлын үеэр, эмнэлгүүдэд хандивлаж байсан Амбер Хердийн 500 мянган ам.доллар Элон Маскийн санхүүжилттэй байсан гэх баримт олдсон аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж