Путин эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Путин эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна

Путин эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үед залгамжлагч нь өөрт нь ямар нэгэн юм хийчих вий гэж эмээж, засгийн эрхэнд үлдэхийг маш их хүсч байна гэж АНУ-ын генерал асан мэдэгдэв. Путин хорт хавдрын хагалгаанд орох хугацаандаа КГБ-ын дарга асан Николай Патрушевт эрх мэдлээ шилжүүлэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч эрх мэдлийн хатуу ертөнцөд тэрбээр найдахгүй байгаа бөгөөд арми, аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудын зүгээс бодит аюул тулгарч магадгүй гэж эмээж байгаа аж.

АНУ-ын генерал Жек Кин хэлэхдээ “Украиныг залгина гэдэг түүний санаснаас хэцүү байжээ гэдгийг Путин ойлгосон. Тиймээс одоо засгийн эрхэнд үлдэхийн төлөө юу л бол юу хийхэд бэлэн байна. Оросын хүч суларч эхлэхийн хэрээр Путинд улам их дарамт ирж буй. Тэрбээр тодорхой амжилтад хүрч, хуучин КГБ-ын офицеруудаас сэргийлэх шаардлагатай болж байна. КГБ-ын хуучин офицерууд Путиныг Украины хойд нутгаас ухарсан, Киевийн довтолгоог амжилтгүй хийсэн гэж буруутгаж буй. Тэд одоо ч гэсэн улс орныг эзлэхийг, дэглэмийг унагаахыг хүсч байна” гэж хэлжээ.

Оросын үе үеийн удирдагчид ардчиллын хэм хэмжээ алдагдсан улсад эрх мэдлээ алдсан ч амьд үлдэж байсан түүх олон. Жишээлбэл, Путин өөрөө өмнөх ерөнхийлөгч Борис Ельцинд хүндэтгэлтэй хандаж, түүнийг авлигын хэрэгт буруутган яллахаас татгалзсан. Мөн ЗХУ-ын сүүлчийн ерөнхий сайд Михаил Горбачев өдгөө 91 настай бөгөөд Москвагийн ойролцоо эрх чөлөөтэй, амар жимэр амьдарч байна. Гэвч Путин өөрийг нь дагах хамтрагч, залгамжлагчдаа тийм ч их итгэлтэй бус байна. Залгамжлагч нь түүнийг яллах вий, хуримтлуулсан хөрөнгийг нь хурааж авах вий гэсэн болгоомжлолоос үүдээд тэрбээр эрх мэдлээ шилжүүлж чадахгүй, мухардалд ороод байна гэж “Daily mail” мэдээлэв.

Москва сүүлийн 13 жилийн хугацаанд цэргийн төсвөө хоёр дахин нэмэгдүүлсэн ч зэвсэгт хүчнийхээ чадамжгүй стратегиэс болж бүтэлгүйтэж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн. Мөн Орос улс Украинд түрэмгийлснээс хойш цэргийн хүчнийхээ дөрөвний нэгийг алдаад байна гэжээ.

Украины цэргийн дээд тагнуул Кирило Буданов “Орос улс хэрцгий түрэмгийллээ зогсоох цорын ганц арга бол Путин нас барах. Тэднийг Украины нутгаас цэргээ бүрэн гаргана гэж хүлээх нь хийсвэр мөрөөдөл шахуу юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж