ЗГ: Татвар төлөгчдийн мөнгөөр "Самурай"-н өрийг төлөх эрсдэл бий

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

ЗГ: Татвар төлөгчдийн мөнгөөр "Самурай"-н өрийг төлөх эрсдэл бий

ЗГ: Татвар төлөгчдийн мөнгөөр "Самурай"-н өрийг төлөх эрсдэл бий

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх цаг үе ирсэн байна. 2023 онд төлөгдөх хоёр бонд бий. Тухайлбал, “Европын сэргэн мандалт” нээлттэй бонд нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой. Тодруулбал, 500 сая ам.доллар буюу төгрөгөөр 1.5 их наяд юм.

Мөн ирэх арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бонд бий. Төгрөгөөр хэлбэл 725 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Онцгой анхаарах бонд бол “Самурай” бонд. Өөрөөр хэлбэл “Самурай” бонд Засгийн газрын баталгаатай. Тиймээс Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол дээрх өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл бий.

Хөгжлийн банкны чанаргүй зээл нэг үеэ бодвол хөдөлгөөнд орсон. Энэ жилдээ чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлж, ирэх онд "Самурай" бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн нуруун дээр ирэх эрсдэлийг зайлуулахаар төлөвлөж байна.

Чанаргүй зээлийн эргэн төлөлтөд хуулийн байгууллага чухал үүрэгтэй байна. Хэрэг нээгдээд шалгаж байгаа зүйлд прокурор, АТГ-ын оролцоо чухал байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж, Засгийн газрын харъяан дахь хүчний байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулах шийдвэр гарлаа.

Нийтдээ 2.1 их наядын 40 аж ахуй нэгжийн чанаргүй зээл байна. Зургаан төрийн өмчийн үйлдвэрийн газар байна.

Үүнд: Эгийн гол усан цахилгаан станцын 48 тэрбум төгрөг, Тавантолгой ДЦС-ын 50 тэрбум, ТОСК-ийн хөдөлгөөнт төслийн 25 тэрбум, Эрдэнэс-Монгол, Тавантолгой, Гашуунсухайтын авто замын 154 тэрбум, ТОСК “Буянт-Ухаа-1″-ийн 76 тэрбум, "ТОСК Буянт Ухаа 2"-ын 99 тэрбум буюу нийтдээ 452 тэрбум төгрөгийн өртэй байна.

Бусад нь 32 аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн чанаргүй зээл байна. Бүхий л зээлд албадлагын болон шаардлагатай арга хэмжээ авна. Хөтөл”, “Кью Эс Си”-гийнх нийлээд 490 тэрбум төгрөгийн өр байна.

БНСУ-ЫН ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

НЭМЭЛТ: 10.30 ЦАГ

Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалын салбарыг дэмжих,  жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.

КОНЦЕССЫН ГЭРЭЭ ЦУЦЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ: 09.30 ЦАГ

Засгийн газар өнөөдөр (2022.05.04) ээлжит хуралдаанаар:

– Хаягийн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

– Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,

– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж